Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 08-р сарын 31-ний өдөр Малайзын Ерөнхий сайд Мухидинд баярын цахилгаан илгээж, Малайз улсын тусгаар тогтнолын 63 жилийн ойн баяр хүргэлээ.
Ли Кэчян баярын цахилгаандаа: Таны удирдлагаар Малайзын Засгийн газар тууштай арга хэмжээ авч хэрэгжүүлэн, "COVID-19"-өөс урьдчилан сэргийлж хянах тухай үе шатчилсан чанартай амжилтад хүрсэн юм. Хятад улс үүнийг сайшааж байна. Хятад, Малайз бол уламжлалт найрсаг хөрш, хамтын ажиллагааны чухал түнш бөгөөд хоёулаа тус бүс нутгийнхаа хөгжиж буй зах зээлийн орон. Хятад улс "Бүс ба Зам" -ыг хамтран бүтээн байгуулах боломжийг ашиглан, Мазайзтай олон салбарт ажил хэрэгчээр хамтран ажиллаж байна. Бүс нутаг болон олон улсын үйл хэрэг дэх зөвшилцлөө эрчимжүүлж, хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааг шинээр хөгжүүлэхийг дэмжинэ гэж тэмдэглэсэн байна.
Ли Кэчян Малайзын ерөнхий сайдад баярын цахилгаан илгээв
2020-08-31 20:29
Ли Кэчян Малайзын ерөнхий сайдад баярын цахилгаан илгээв.
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх
