
2022 оны 06-р сарын 26-ны өдөр Элчин сайд Чай Вэньрүй Хятадын Засгийн газрын тусламжаар Монгол Улсад хэрэгжиж буй гор хорооллын дахин төлөвлөлтийн төслийн шав тавих ёслолд оролцов. Уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Хятадын төмөрлөгийн хоёрдугаар группийн төслийн удирдагч оролцов.

Элчин сайд Чай Вэньрүй хэлэхдээ "Монгол Улсын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл нь хоёр орны удирдагчдын зөвшилцөлд хүрч, сэтгэл тавьж буй төсөл бөгөөд Хятад, Монголын "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд хийж, улс орныг эрчимтэй хөгжүүлж, ард түмний амьжиргааг дээшлүүлнэ гэсэн Монголын төр засаг, ард түмний халуун хүлээлтийг агуулсан чухал төсөл юм. Монгол Улсын Засгийн газар, эрх бүхий байгууллагуудын тууштай дэмжлэг, барилгын аж ахуйн нэгжүүдийн хүчин чармайлтаар уг төслийг хугацаанд нь чанартай хийж дуусгаж, Монголын ард түмэнд үр өгөөжөө өгч, хоёр ард түмний найрамдалт харилцааг бэхжүүлнэ гэж найдаж байна".

Д.Цогтбаатар Хятадын удирдагчдад Монгол Улсын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг дэмжиж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд "Энэхүү төсөл нь мөн Хятад улсын "Бүс ба зам", "Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц", "Дэлхийн хөгжлийн санаачилга"-ын бодит илрэл юм. Төсөл хэрэгжсэнээр Монголын ард түмний амьдралын нөхцөл байдал ихээхэн сайжирч, Монгол Улсад ард иргэдийн амьжиргааг хөгжүүлэхэд тус дэм болно" гэв.
