Энэ сарын 16-аас 18-нд Төвийн эдийн засгийн ажлын хурал Бээжинд хуралдаж, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал үг хэлсэн байна.
Эдийн засгийн хамгийн дээд түвшний хурал хийв
Энэ он бол шинэ Хятад улсын түүхэн дэх маш энгийн бус нэгэн жил юм. Хүнд ноцтой мөртөө нарийн төвөгтэй олон улсын байдал, дотоодын өөрчлөлт хөгжлийн хүндрэл бэрхшээлтэй байдлыг тогтворжуулах үүрэг онцгойлон шинэ коронавирусийн уушгины халдварын ноцтой дайралт зэргийг даван туулснаар, бүх дэлхийд Хятад улс эдийн засгийн эерэг өсөлтийг биелүүлсэн цорын ганц гол цогц болж, гурван том шуурхай ажиллагаа шийдвэрлэх чанартай амжилт олж, шинжлэх ухаан технологийн шинэчлэл том чухал ахицад хүрч, өөрчлөлт нээлт чухал амжилт олж, ардын амьжиргаа дорвитой баталгаажсан байна. Хятадын “13-р таван жил”-ийн төлөвлөгөөний гол зорилтод үүргийг удалгүй бүрэн биелүүлж, эдийн засгийн бодит хүчин, шинжлэх ухаан технологийн бодит хүчин, ерөнхийлсөн улсын хүчин болон ард түмний амьдралын түвшин гээд цөм шинэ шатанд өгссөн байна гэжээ.
Макро бодлогын тогтвортой чанарыг хэвээр хадгална
18-нд өндөрлөсөн Төвийн эдийн засгийн ажлын хурлаас тэмдэглэхдээ: халдварын өөрчлөлт болон гадаад орчинд оршин буй маш олон тодорхой бус чанарын улмаас Хятадын эдийн засгийн сэргэлтийн үндэс суурь хараахан бэхжээгүй байгааг эрхбиш сайтар мэдэх хэрэгтэй. Ирэх жил Хятад улс макро бодлогын үргэлжлэх чанар, тогтвортой чанарыг хэвээр хадгалах болно. Хятад улс санхүүгийн идэвхтэй бодлого болон валютын эрүүл тогтвортой бодлогыг үргэлжлэн хэрэгжүүлж, эдийн засгийн сэргэлтэд шаардлагатай дэмжлэгийн эрч хүчийг хэвээр хадгалж, бодлогыг нэн оновчтой нэн үр ашигтай хэрэгжүүлж, огцом эргэлт хийхгүй юм гэжээ. Хурлаас бас дурдахдаа: Бондын зах зээлийн эрх зүйн тогтолцоог төгөлдөржүүлж, юанийн ханшийг зүй зохистой, тэнцвэртэй түвшинд үндсэндээ тогтвортой байлгахыг хэвээр хадгална гэжээ.
Шинжлэх ухаан технологийн хүчнийг эрчимжүүлнэ
18-нд өндөрлөсөн Төвийн эдийн засгийн ажлын хурлаас тогтоохдоо: 2021 онд Хятад улс шинжлэх ухаан технологийн том чухал шинэчлэлийг зохион байгуулахад гүйцэтгэж буй үндэсний үүргийг гүйцэд бадруулж, үндэсний хөгжил болон аюулгүй байдлыг хязгаарлаж байгаа томоохон бэрхшээлийг дорвитой зохицуулна гэжээ. Хурлаас онцлохдоо: Улсын хэмжээний шинэ системийн давуу талуудыг бадруулж, шинжлэх ухаан судалгааны хүчин чадлыг шилдэг болгон байршуулах, нөөц баялгийг хамтдаа хуваалцахыг урагшлуулна. Суурь судалгааны арван жилийн үйл ажиллагааны төслийг боловсруулан хэрэгжүүлж, үндсэн шинжилгээ судалгааны төвүүдийг чухалчлан байршуулна гэжээ. Хурлаас бас дурдахдаа: шинжлэх ухаан технологийн шинэчлэлийн явц дахь аж ахуйн нэгжийн гол цогцын үүргийг бадруулж, олон улсын шинжлэх ухаан технологийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэжээ. Хурлаас тэмдэглэхдээ: 2021 онд Хятад улс үйлдвэрлэл хангалтын гинжин холбоосыг бие даан хянах чадавхаа нэмэгдүүлэх болно. Үйлдвэрлэлийн эмзэг буурай шат дамжлагад чиглүүлж, гол зангилаа технологийн сүүлийн төслийг сайтар хэрэгжүүлнэ гэжээ.
Хамтдаа чинээлэг болох замыг үнэнхүү ахиулна
18-нд өндөрлөсөн Төвийн эдийн засгийн хурлаас дурдахдаа: 2021 онд Хятад улс дотоодын хэрэгцээгээ хэрэгжүүлэх стратегийн үндсэн цэгийг баримталж, ажил олголтыг ахиулж, дунд орлоготой бүлгийг өргөжүүлж, хамтаар чинээлэг болох замыг үнэнхүү ахиулна гэжээ. Хурлаас дурдахдаа: хэрэглээг өргөтгөхийг ардын амьжиргааны чанар чансааг сайжруулахтай уялдуулж, боловсрол, эмнэлэг, өндөр настны асрамж, хүүхэд бойжуулах зэрэг олон нийтийн үйлчилгээний зардлын үр ашгийг улам дээшлүүлж, дижитал эдийн засгийг ихээр хөгжүүлж, шинэ хэлбэрийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын эрч хүчээ нэмэгдүүлж, хотыг шинэтгэх ажиллагаа зэргийг хэрэгжүүлнэ гэжээ. Хурлаас дурдахдаа: 2021 онд Хятад улс том хотуудын орон сууцны талаарх асуудлыг сайтар зохицуулж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тэнцвэртэй тогтвортой мөртөө эрүүл хөгжлийг ахиулж, хямд үнэтэй түрээсийн орон сууц барихыг маш ихээр чухалчилна гэжээ.
Хятад улс өөрчлөлт нээлтээ улам гүнзгийрүүлнэ
18-нд өндөрлөсөн Төвийн эдийн засгийн ажлын хуралд тодорхойлсноор, ирэх онд Хятад улс өөрчлөлт нээлтийг бүх талаар урагшлуулж, өөрчлөлт болон нээлтийг дэмжин ажиллана. Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн өөрчлөлтийн гурван жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн, хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжлийн орчныг сайжруулж, зах зээлд нэвтрэх босгыг богиносгож, шударга өрсөлдөөнийг дэмжин, оюуны өмчийг хамгаалж, зах зээлд чиглэсэн, хуульчилсан, олон улсын бизнес эрхлэх орчныг бий болгоно. Санхүүгийн байгууллагуудын засаглалыг сайжруулан, хөрөнгийн зах зээлийн эрүүл хөгжлийг дэмжинэ. Номхон далайн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрт нэгдэх талаар идэвхтэй бодож, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дүрмийг дагаж мөрдөн үндэсний аюулгүй байдлаа хадгалахыг чухалчлах болно гэв.
Хятад улс үр тариа болон тариан талбайн асуудлыг сайтар шийднэ
18-нд өндөрлөсөн Төвийн эдийн засгийн ажлын хуралд дурдахдаа, Хятад улс үр тариа болон тариан талбайн асуудлыг сайтар шийднэ. 12 сая га тариалангийн газрын улаан шугамыг хатуу сахиж, үндэсний хүнсний аюулгүй байдлын аж үйлдвэрийн бүс байгуулна. Үр тариа, хөдөө аж ахуйн туслах бүтээгдэхүүний хангамжийн баталгааг сайжруулж, хөдөө аж ахуйн цэгийн бус эх үүсвэрийн бохирдлын хяналтыг чангатгах шаардлагатай юм гэжээ. Хятад улс удахгүй дундаж чинээлэг нийгэмд шилжин орно, ядуурлыг бууруулсан үр дүнгээ баттай өргөтгөн, их хэмжээнд ядууралд эргэн орохоос урьдчилан сэргийлж, хөдөө тосгоныг цэцэглэлтийн бодлоготой уялдуулах хэрэгтэй хэмээн хуралд онцлов.
Монополийн эсрэг үйл ажиллагааг бэхжүүлж, капиталын эмх замбараагүй тэлэлтээс урьдчилан сэргийлэх болно
18-нд хаалтаа хийсэн Төвийн эдийн засгийн ажлын бага хуралд, 2021 онд, Хятад улс монополийн эсрэг хүчийг бэхжүүлж, капиталын эмх замбараагүй тэлэлтээс урьдчилан сэргийлнэ. Төрөөс эдийн засгийн олон нийтийн болон төрийн бус салбарын хамтын хөгжлийг дэмжиж, хөгжлийг хуулийн дагуу зохицуулж, дижитал дүрмийг боловсронгуй болгоно хэмээн онцлов. Хуралдаанаар платформ аж ахуйн нэгжийн монополь байдлыг тодорхойлох, мэдээлэл цуглуулах, ашиглах менежмент болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн хэм хэмжээг боловсронгуй болгох хэрэгтэй. Зохицуулалтыг чангатгах, хяналтын чадварыг дээшлүүлэх, монополь, шударга бус өрсөлдөөнийг эрс эсэргүүцэх шаардлагатай. Санхүүгийн шинэчлэлийг зохистой ханалт дор хэрэгжүүлэх ёстой гэж дурдав.
Хятад улс нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулна
18-нд хаалтаа хийсэн Төвийн эдийн засгийн ажлын бага хуралд, 2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаралтыг дээд цэгт нь тогтоон барих үйл ажиллагааны төлөвлөгөөг даруй боловсруулж, нөхцөл боломжтой бүс нутаг төлөвлөгөөгөө урьдчилан биелүүлэхийг дэмжинэ. Нүүрсний хэрэглээг хамгийн богино хугацаанд дээд хэмжээнд хүргэн бууруулж, шинэ эрчим хүчний хөгжлийг дэмжин, үндэсний эрчим хүчний эрх, нүүрстөрөгчийн ялгаруулалтын эрхийн худалдааны зах зээлийн бүтээн байгуулалтыг түргэтгэх шаардлагатай байна. Цаашид бохирдлын эсрэг тэмцлээ үргэлжлүүлж, улс орноо их хэмжээгээр ногооруулах ёстой гэж дурдав. Энэ оны 09-р сард болсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын 75-р Ерөнхий Ассамблейн ерөнхий мэтгэлцээнд Хятад улсын дарга Ши Жиньпин: 2030 он гэхэд Хятад улс нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралт дээд цэгт тогтоон барьж, 2060 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг хүчилтөрөгчийн ялгаралтай адил хэмжээнд барих болно хэмээн мэдэгдсэн юм.
