solongonews
“Хойшлуулахгүй” дүр төрхийг бий болгоё
2022-07-06 11:23
“Хойшлуулахгүй” дүр төрхийг бий болгоё

   Хавар нь өдөртэй уралдан ажилладаг бол зун нь цагтай уралдан ажилладаг. Зуны халуун наранд тариан ажил завгүй үргэлжилж байгаа энэ үед төслүүдийн ажил ч яаралтай хийгдэнэ. Тэд шаардлагатай үед маш сайн үйлчилгээ үзүүлнэ, цаг даруйд нь засч залруулна, хөрөнгө оруулна...Өвөр Монгол орны бүх иргэд бүхэлдээ гар бие оролцон ажил хөдөлмөр хийж, хичээн ажиллаж, өндөр чанартай хөгжлийн замаар явна.

Хурдан хэмнэл нь хурдацтай хөгжилд хүргэдэг бол өндөр үр ашиг нь өндөр үр өгөөжийг авчирдаг. Бүх зүйлийг "хойшлуулж" болохгүй. Хойшлуулах, үр ашиг багатай байх нь зөвхөн сайн зүйл хийж чадахгүй төдийгүй, асуудлыг шийдэж чадахгүй, мөн ахиц дэвшил гаргахад саад учруулж, зорилгодоо хүрч чадахгүй, эцэст нь боломжуудыг алдаж, төслүүдийг хойшлуулж, багийг унагаж, хүмүүсийн зүрх сэтгэлийг алдах болно. Ажлын хэмнэлийг хурдасгаж, ажлын үр ашгийг дээшлүүлж, Өвөр Монголын “хойшлуулахгүй” дүр төрхийг бий болгож, хүлээж, хойшлуулж, удаашруулж чадахгүй яаралтай байдлаа үргэлж хадгалж, хэлсэндээ тултал хийж, шийдвэртэй, эрч хүчтэй, шаргуу ажиллаж байж л бид санаачлагатай, эхний боломжийг барьж, бодит үр дүнд хүрч чадна.

   Хойшлуулахгүй гэсэн дүр төрхийг даван туулахын тулд хамгийн гол нь хурдан ажиллах явдал юм. Эрт судалгаа, дүгнэлт хийх, эрт зохион байгуулах, хурдан хүчин чармайлт гаргах, хурдан гүйцэтгэх зэргээр арга замаар ажил үүргээ зохион байгуулан шууд хэрэгжүүлж, ажил хийгдсэн даруйд нэн даруй сурталчлах, ажил дуусмагц, тэр даруй санал хүсэлт өгөх, мөн хурдлах хандлагаар бид төрөл бүрийн ажлыг түргэн шуурхай хийхийг сурталчилж байна. Өдрийн ажлыг өдөрт нь дуусгах, ямар ч тохиолдолд учир явдлыг хойшлуулахгүй, урьдчлан биелүүлхээс биш хойшлуулахгүй,  хурдан хийхээс биш удаашруулахгүй, үр нөлөөг цаг хугацаанаас эрэлхийлж, үр шимийг хуран хэмнэлээс хүртэж, “Өвөр Монголын үр ашиг”-ыг төслийн бүтээн байгуулалт, төрийн үйлчилгээ, хотын менежмент, ард түмэнд хэрэгтэй ажил хэрэг гэх мэт талаар тусгаж, хөгжлийн эрэл хайгуул, ажил хэрэгч зүйл хийх, хүмүүсийн санаа зовнилыг шийдвэрлэх зэрэгт шинэ зам нээж, шинэ хуудсыг бүтээх нь гарцаагүй.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл