
- Олон улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн сүүлийн жилүүдэд Хөххотод нэлээд олон зохион байгуулагдах болжээ. Гадагш гарч бараа бүтээгдэхүүн худалдан авах нөхцөл боломж үргэлж тохиохгүй болохоор дэргэдээсээ гаднын бараа бүтээгдэхүүн сонгон авах нь их таатай санагдаж байна гэж хотын иргэн Саруул Энэтхэгийн бөс барааг сонирхох зуураа ярьж байв.
- Сүүлийн жилүүдэд Япон, Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн вичатаар борлуулагдах болжээ. Япон улсын гоо сайхны бүтээгдэхүүн чанар сайтай, чийгшүүлэхдээ сайн болохоор би хэрэглэх дуртай. Энэ удаа Япон улсын лангуунаас нүүрний тос худалдан авлаа. Шууд дэлгэн борлуулж байгаа болохоор вичат дээрээс худалдаж байгаагаас хямдхан байна хэмээн Гэрэлдулам сэтгэгдлээ хуваалцлаа.
III удаагийн Хятад улс·Өвөр Монголын гадаад дотоодын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн-2017 болон улс дамнан бараа захиалах долоо хоногийн үйл ажиллагаа 11 дүгээр сард Өвөр Монголын Олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдав.
Энэхүү үзэсгэлэнд Орос, Монгол, Пакистан, Солонгос, Тайланд, Франц, Малайз зэрэг 20 гаруй улс орны аж ахуйн нэгжүүд өөр өөрийн онцлог бараа бүтээгдэхүүнээ 10000 квадрат метр бүхий үзэсгэлэнгийн талбайд дэлгэжээ. Үзэсгэлэнгийн талбайг Европын улсуудын үзэсгэлэнгийн хэсэг, Япон Солонгос, Зүүн өмнөд Азийн, Монгол Улсын болон бусад газар орны үзэсгэлэнгийн хэсэг болгон хуваажээ.














