solongonews
“Эх хэл” кирилл бичгийн сургалт 2018-2019 оны элсэлтээ авч эхэллээ
2018-11-15 17:18
“Эх хэл” кирилл бичгийн сургалт 2018-2019 оны элсэлтээ авч эхэллээ.

Монгол Улсаас ӨМӨЗО-ы Хөххотноо суугаа Ерөнхий Консулын Газрын дэргэдэх ӨМӨЗО дахь Монгол Иргэдийн Нийгэмлэгээс зохион байгуулж буй “Эх хэл” кирилл бичгийн сургалт 2018-2019 оны элсэлтээ авч эхэллээ.

ӨМӨЗО дахь Монгол Иргэдийн Нийгэмлэг нь Монгол Улсын Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын өнгөрсөн оны 08 дугаар сарын 21-ний өдөр баталсан 17/123 дугаар тушаалыг үндэслэн “Хилийн чанад дахь Монгол хэл, соёлын сургалт”-ын жишиг хөтөлбөрийн дагуу Хөххотноо ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэдийн хүүхэд багачуудад зориулсан “Эх хэл” кирилл бичгийн сургалтыг үнэ төлбөргүйгээр эрхлэн явуулах гэж байна. 

Сургалтад Монгол Улсын иргэдийн 6-15 насны хүүхэд багачуудыг хамруулах ба сургалт энэ сарын 25-ны өдрөөс эхэлнэ. 

Эх орноороо бахархах үзэлтэй, эх хэл зан заншлаа эрхэмлэн дээдлэх ирээдүй хойчийнхоо боловсролд анхааран тус сургалтад элсэхийг хүсвэл Ц.Бэрцэцэг 15947019121 /Монгол Иргэдийн Нийгэмлэгийн тэргүүн/, Э.Гантуяа 18548109799 /Сургалт хариуцсан багш/ утсаар холбоо барих боломжтой.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл