
Гэвэнь гадаадад сургуулиа дүүргээд 2013 онд нутагтаа буцаж ирэн аавынхаа тахиа тэжээх ажлыг залгамжилжээ. Түүний аавын тахианы аж ахуй нь Линь-Ань дүүргийн эко, стандартчилагдсан, автоматжуулсан анхны аж ахуй юм.

Гадаадад суралцаж ирсэн Гэвэнь уламжлалт хөдөө ахуйн хөгжлийг шинэчлэн, цар хүрээгээ өргөжүүлж, үүлдрийг нь сайжруулжээ. Мөн түргэн хүргэлтээр өндөг хүргэх асуудлыг шийдэж, хувь хүний захиалга хүлээн авч гэрт нь хүргэх үйлчилгээ нээсэн байна. Өндөг болон тахиа нь мэргэжилтний хяналт шалгалтаар ногоон аюулгүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг баталгаажуулдаг байна.

Одоогоор Гэвэнь орон нутгийн хөдөө аж ахуйн тусгай бүтээгдэхүүний үзэсгэлэн, борлуулалтын төвийг нээж ажиллуулаад байна. Хэрэглэгчийн оролцоо, итгэлцлийг нэмэгдүүлэх үүднээс туршилтын цэг ажиллуулахаар төлөвлөж байгаа гэнэ.






