solongonews
Хурлын албан мэдээ нийтлэв
2018-02-28 20:03
Хурлын албан мэдээ нийтлэв.

Хоёрдугаар сарын 26-наас 28-нд Бээжин хотноо ХКН-ын XIX удаагийн төв хорооны 3-р бүгд хурал боллоо. Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин чухал үг хэлэв.

Төв хорооны улс төрийн товчооны хүсэл найдвараар Ши Жиньпин ажлын тайлан тавьж, бүгд хурлаар сонсож, судлан хэлэлцэв. Төв хорооны улс төрийн товчоо намын доторх гаднах саналыг өргөнөөр хүлээн авч, олон дахин боловсруулан зөвшилцсөний дагуу XIII хугацааны БХАТИХ-ын 1-р хуралд дэвшүүлэх гэж буй төрийн байгууллагын удирдагчаар нэр дэвшигчид болон УТЗЗ-ний бүх Хятадын хорооны XIII хугацааны 1-р хуралд дэвшүүлэх гэж буй УТЗЗ-ний бүх Хятадын хорооны удирдагчаар нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг бүгд хурлаар хянан баталж, дээрх хоёр нэрсийн жагсаалтыг XIII хугацааны БХАТИХ-ын 1-р хурлын дарга нар болон УТЗЗ-ний бүх Хятадын хорооны XIII хугацааны 1-р хурлын дарга нарт тус тус танилцуулахаар шийдвэрлэв.

Бүгд хурлаар "Нам болон төрийн байгууллагын өөрчлөлтийг гүнзгийрүүлэх тухай ХКН-ын төв хорооны шийдвэр", "Нам болон төрийн байгууллагын өөрчлөлтийг гүнзгийрүүлэх төсөл"-ийг бүгд хурлаар хянан баталж, хуульд тогтоосон журмын дагуу "Нам болон төрийн байгууллагын өөрчлөлтийг гүнзгийрүүлэх төсөл"-ийн хэсэг агуулгыг XIII хугацааны БХАТИХ-ын 1-р хуралд өгч, хянан хэлэлцүүлэхийг зөвшөөрөв.  

Найруулагч: .
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл