Хятад улсын сэтгүүлчийн тоо 220.8 мянгыг давлаа
2017-11-08 23:58
Хятад улсын сэтгүүлчийн тоо 220.8 мянгыг давлаа

Өнөөдөр Хятад улсын сэтгүүлчдийн баяр тохиож байна. Энэхүү баярыг тэмдэглээд 18 дахь жилийн нүүрийг үзэж байгаа юм. Одоогоор Хятад улсад нийт 228327 сэтгүүлч мэргэжлээрээ ажиллаж байгаа бол үүнээс сонины сэтгүүлч 83884, сэтгүүлийн сэтгүүлч 6198, мэдээллийн агентлагийн сэтгүүлч 2844, радио, телевизийн сэтгүүлч нийлээд 134250, веб сайтын сэтгүүлч 1151 байдаг байна.
Эрэгтэй сэтгүүлч 118214, эмэгтэй сэтгүүлч 110113 байдаг бол 30-аас доош насны сэтгүүлч 27983, 30-40 насны сэтгүүлч 88470, 40-50 насны сэтгүүлч 75928, 50-иас дээш насны сэтгүүлч 35946 байдаг юм байна.
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://news.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
