solongonews
Цар тахлын эсрэг эмчилгээний баг Гамби улсыг зорилоо
2020-11-09 20:55
Цар тахлын эсрэг эмчилгээний баг Гамби улсыг зорилоо.

Гамбийн бүгд найрамдах улсын засгийн газрын урилгаар, Хятад улсын Ляонин мужийн томилсон Хятад улсын гадаадад туслах цар тахлын эсрэг тэмцэх богино хугацааны эмчилгээний баг 8-нд Шэньян-гаас албан ёсоор хөдөлж Гамби улсад 3 сарын хугацаатай олон улсын цар тахлын эсрэг эмчилгээний үүрэг гүйцэтгэхээр мордлоо. Энэ бол Хятад улс эхний шатанд олон улс оронд хандан цар тахлын эсрэг мэргэжилтний баг томилсны үндэс суурийн дагуу цар тахлын эсрэг богино хугацааны эмчилгээний багийг дахинтаа томилсон явдал юм.

Хятад улсын цар тахлын эсрэг богино хугацааны эмчилгээний баг нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй. Халдварлалт, амьсгалын зам зэрэг олон тусгай мэргэжлийн салбарын мэргэжилтнүүд юм. Тэд Гамби улсад Ковид-19 цар тахлыг тогтоон барих, сэргийлэх жолоодлого болон клиникийн тэргүүн фронтын авран эмчлэх ажилд гүнзгий оролцох болно. Үүний зэрэгцээ, Хятад улсаас Гамбид тусалж буй эмчилгээний дөрөвдүгээр баг мөн Хятад улсаас гадаад улсад туслах цар тахлын эсрэг богино хугацааны эмчилгээний багийн хамт Гамби улсад очиж 1 жилийн хугацаатай эмчилгээний авран туслах ажилд оролцоно.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл