solongonews
Хятад улс Хоёр хүүхдийн бодлогыг дэмжинэ
2016-01-01 11:30
ХКН-ын XVIII чуулганы V бүгд хурлын үеэр Хятад улсын иргэн хоёр дахь хүүхдээ төрүүлж болно гэдийг баталсан ба энэ өдрөөс эхлэн хэрэгжүүлэх болно.

Хятад улсад 35 жил хэрэгжсэн ганц хүүхэд төрүүлэх хуулийг эцэслүүллээ. 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ХКН-ын XVIII чуулганы V бүгд хурлын үеэр Хятад улсын иргэн хоёр дахь хүүхдээ төрүүлж болно гэдийг баталсан юм. Тус бодлогыг “13 дугаар 5 жил”-ийн төлөвлөлтийн хамт 2016 оноос эхлэн хэрэгжүүлнэ.

“Нэг хүүхдийн бодлого”-ыг өөрчилсөн нь төлөвлөгөөтэй хүүхэд төрүүлэх бодлогыг эцэслүүлсэн явдал биш. Харин өнөөгийн хэрэгжиж байгаа “Хүн ам, төлөвлөлт хүүхэд төрүүлэх хууль”-ийн дагуу хоёр дахь хүүхэд төрүүлэх хууль, дүрмийг “Муж, Өөртөө засах орон, шууд харьяа хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Байнгын Хорооны тогтоол”-оор дамжин хэрэгжүүлнэ. Энэ нь Хятадын 31 аймаг, хотууд өөр өөрийнхөө үндсэн байдалдаа зохицуулж төлөвлөгөөтэйгөөр хүүхэд төрүүлэх дүрэм тогтоож болохыг тодорхойлж байна.

Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : Хятадын Монгол хэлний сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл