solongonews
Хятад улстай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэхэд Хятадын тал баяртай байна
2024-03-05 11:30
Хятад улстай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэхэд Хятадын тал баяртай байна.

       Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мао Нин 4-нд хэлэхдээ “Хэсэг хугацаанд янз бүрийн улс орны, тэр дундаа Америкийн компаниудын гадаад санхүүжилттэй аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлийн хөгжлийн боломжуудыг өөдрөгөөр харж, Хятадад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байна. Хятад улс Хятадтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, Хятадын хөгжлийн боломжоо хуваалцахын тулд янз бүрийн улс орны бизнес эрхлэгчдийг баяртайгаар хүлээн авч байна”.

        Мөн өдөр болсон байнгын хэвлэлийн хурал дээр нэгэн сурвалжлагч:

      -Хэд хоногийн өмнө Америкийн худалдааны танхимын ерөнхийлөгч,гүйцэтгэх захирал Кларк төлөөлөгч багийг удирдан Хятад улсад айлчилжээ.Тэрээр хэлсэн үгэндээ, Хятад бол Америкийн компаниудын маш их ач холбогдол өгдөг зах зээл гэдгийг удаа дараа онцлон тэмдэглэсэн байна.Америкийн худалдааны танхим Америкийн компаниудыг Хятадад бизнес хийхэд нь үргэлжлүүлэн дэмжиж,Хятад,Америкийн эдийн засаг, худалдааны харилцааг гүнзгийрүүлж,харилцан ашигтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд бэлэн байна. Танд ямар нэгэн тайлбар байна уу?

        Мао Нин:

       -Америкийн компаниудын багтаасан янз бүрийн орны гадаадын компаниуд хэсэг хугацаанд Хятадын зах зээлийн хөгжлийн боломжуудыг өөдрөгөөр харж, Хятад дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байна. Худалдааны яамны мэдээллээр, 2023 онд Хятадын гадаад хөрөнгө оруулалтын бодит хэрэглээ 1.1 их наяд юаниас давж, дээд амжилтыг тогтоосон байна.Энэ оны 01-р сард Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай 4,588 аж ахуйн нэгж шинээр байгуулагдаж,өнгөрсөн оны мөн үеэс 74.4 хувь өссөн байна.Үйлдвэрүүдийн талаас авч үзвэл, өндөр технологийн үйлдвэрлэлийн салбарт гадаад хөрөнгө оруулалтын бодит хэрэглээ 40.6 хувиар нэмэгдэж,улам олон хил дамнасан аж ахуйн нэгжүүд Хятадад R&D төвүүдийг байгуулахаар сонгож,Хятадад гадаадын хөрөнгө оруулалтын бүтцийг улам бүр өөдрөг болгосоор байна.Улс орны талаас нь авч үзвэл, зарим хөгжсөн эдийн засгийн Хятад дахь хөрөнгө оруулалт маш хурдацтай өссөн байна. Тэдний дунд Франц, Швед 25 дахин болон 11 дахин өссөн бөгөөд Герман, Австрали, Сингапурын Хятадад хийсэн бодит хөрөнгө оруулалт 211.8, 186.1, 77.1 хувь тус тус нэмэгдсэн байна.

      Мөн тэрээр“Хятад улс гадаадад нээлттэй төрийн бодлогыг өндөр түвшинд баримталж, зах зээлд чиглэсэн, хууль эрх зүй, олон улсын түвшинд хүрсэн бизнесийн анхан шатны орчин бүрдүүлж, дэлхийн олон бизнес эрхлэгчдэд Хятадад хөрөнгө оруулалт хийж, бизнес хийхэд илүү их дэмжлэг, тав тухыг хангах болно.Хятадтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж,Хятадын хөгжлийн боломж, ашиг орлогыг хуваалцах АНУ болон бусад орны бизнесийн хүрээнийхэнд бид баяр хүлээн авах болно”гэв.

Зохиогч: ЧЭН ШИНЬ,ЖЭН КЭ-И
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл