"Астанагийн экспо" энэ оны 6 дугаар сарын 10-наас 9 дүгээр сарын 10-нд болно. Энэ бол 2017 оны Астанагийн экспогийн төрийн өмчит ХХК-ийн орлогч захирал Роза Отанбаева сүүлийн өдөр Шанхай хотод тусгай ярилцлага өгөхдөө хэлсэн үг юм. Тэрээр хэлэхдээ, 3 сарын хугацаанд Хятадын жуулчдыг давхацсан тоогоор 100 мянга буюу түүнээс давуулж, Хятад болон Орос нь энэ удаагийн экспогийн гадаадын жуулчдын хамгийн том эх үүсвэр бүхий хоёр орон болох болно гэжээ.
3 дугаар сарын 22-ноос Роза Отанбаева тэргүүтэй төлөөлөгчдийн баг урьж хожд Үрэмч, Ши-ань, Бээжин, Шанхай зэрэг газруудад очиж, Астанагийн экспогийн талаарх суртал ухуулгыг хийж, Хятадын жуулчдад тус экспогийн урилгыг тарааж эхэлжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятад улс нь Казахстаны чухал хөрш бөгөөд торгоны зам дагуух чухал түнш юм. Астанагийн экспо нь төв Азийн бүс нутгийн анхны зохион явуулах экспо болохоор Хятад улсын жуулчдын зах зээл нь бидэнд маш чухал юм. Энэ удаагийн айлчлалаар Астанагийн экспогийн зохион байгуулагчид болон Хятадын аялал жуулчлалын 8 компанитай хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан гэжээ.
