solongonews
5G бага хурал дээр дэлгэгдсэн шинэлэг аппликейшн
2022-08-12 10:06
5G бага хурал дээр дэлгэгдсэн шинэлэг аппликейшн

"5G экосистемийг байгуулж, хамтын бүтээн байгуулалт, нийтлэг ашиг сонирхлыг дэмжье" уриатай 2022 оны дэлхийн 5G бага хурал саяхан Харбин мужийн Харбин хотод эхэлсэн. Бага хурлын үзэсгэлэнгийн танхимд дэлхийн 5G технологийн хөгжлийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг нэгтгэсэн болно. Эдгээр шинэлэг аппликейшн нь аж үйлдвэр, эрчим хүч, эмнэлгийн тусламж үйлчилгээ, боловсрол, зам тээвэр зэрэг салбаруудад эерэг нөлөө үзүүлж, хүмүүсийн үйлдвэрлэл, амьдралын хэв маягийг өөрчилж байна.

Статистикийн мэдээгээр Хятад улсын 5G сүлжээний суурь станцын тоо  1 сая 854 мянга,  5G гар утасны хэрэглэгчдийн тоо 455 саяд хүрч, 5G суурь станц болон хэрэглэгчдийн тоо дэлхийн 60 гаруй хувийг эзэлж байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл