solongonews
”Монгол морь” киноны зураг авалтын ажил эхлэв
2018-01-29 10:24
Энэ сарын 25-нд Өвөр Монголын Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошуунд ”Монгол морь” киноны зураг авалтын ажил эхэлжээ.

Тус киноны зураг авалтыг Зүүн Үзэмчин хошуунд хийж, ирэх 2018 оны 12-р сард үзэгч олноо толилуулах юм. Тус киноны зураглаачаар Бай Лүн ажиллаж байгаа юм. Тэрээр урьд та бидний сайн мэддэг уран сайхны "Чонон сүлд" киноны Хятадын талын зураглаачаар ажилласан юм.

"Монгол морь" кино нь Үзэмчин нутгийн малчин айлын хувь тавилан, үйл явдал болон монгол морины гайхамшигт шандас, эзэндээ ээлтэй зан чанарыг харуулах болно. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл