
06 дугаар сарын 30-ны өдрийн мэдээ:
“Хувь хүний орлогын албан татварт засвар оруулсан төсөл”-ийн тухай нийгэм нийтээс санал хурааж, энэ жилийн 10 дугаар сараас эхлэн хэрэгжүүлэх боломжтой.
Засвар оруулах төсөлд хувь хүний орлогын албан татварт долоон төрлийн адил бус нормын тухай тодорхойлолт хийсэн байна. Энэхүү шинэ татварын норм нь нэг жилээр хураах татварыг тооцож бодох болжээ. Хэрвээ сараар бодох бол татвар бодох хэмжээ нь 3000 юаниас хэтрэхгүй бол 3 хувийн гаалийн татвар авч, 3-12 мянган юанийн хооронд бол 10 хувиар бодож, 12-25 мянган юанийн хооронд 20 хувиар орлогын албан татвар бодож авна.
Эдийн засгийн яамны сайд Лю Күнь хэлэхдээ: - Цалин хөлс зэрэг ерөнхий орлоготой хүмүүсийн тушаах орлогын албан татварыг зохих хэмжээгээр багасаж, ялангуяа дунд зэргийн орлоготой хүмүүсийн тушаах орлогын албан татвар илт багасах аж. Энэ нь иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, хэрэглээг дээшлүүлэхэд тустай юм гэжээ.
Энэхүү засвар оруулах хуулийн төслийг үндэслэвэл “Хувь хүний орлогын албан татварт засвар оруулсан төсөл”-ийг 2019 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхэлж хэрэгжүүлэх болно.
