Саяхан болсон Хятадын Ланфан олон улсын эдийн засаг худалдааны 40 дэх удаагийн олон улсын хил дамнасан цахим худалдааны хөгжлийн форумд Гаалийн ерөнхий газрын холбогдох хүн 2022 онд Хятадын хил дамнасан цахим худалдааны импорт, экспортын хэмжээ анх удаа 2 их наяд юаниас давж, 2.1 их наяд юаньд хүрч, 2021 онтой харьцуулахад 7.1 хувиар өсжээ. Хил дамнасан цахим худалдаа Хятадын гадаад худалдааны хөгжилд шинэ эрч хүч нэмлээ.
Сүүлийн жилүүдэд Хятадын хил дамнасан цахим худалдаа эрчимтэй хөгжиж, дэлхий даяар олон хэрэглэгч хил дамнасан цахим худалдааны сонголт, тав тухтай байдлыг эдэлж байна.
Гаалийн статистикийн мэдээгээр 2022 онд Хятадын хил дамнасан цахим худалдааны импорт, экспортын хэмжээ Хятадын барааны худалдааны импорт, экспортын нийт үнийн дүнгийн 4.9 хувийг эзэлж байгаа нь 2021 оныхтой үндсэндээ ижил байна. Үүний дотор экспортын хэмжээ 1.53 их наяд юань болж, 10.1 хувиар нэмэгдэж, улсын нийт экспортын үнийн дүнгийн 6.4 хувийг эзэлсэн юм. Хятадын хил дамнасан цахим худалдааны экспортын чиглэлүүдийн дотор АНУ 34.3 хувь, Их Британи 6.5 хувийг эзэлж, импортын эх үүсвэрээс Япон улс Хятадын нийт хил дамнасан цахим худалдааны импортын 21.7 хувь, АНУ 17.9 хувийг тус тус эзэлж байна. Экспортолсон барааны 92.8 хувийг өргөн хэрэглээний бараа эзэлж, үүний 33.1 хувийг хувцас, гутал, цүнх байж, 17.1 хувийг гар утас зэрэг цахилгаан бараа эзэлж байна. Импортын барааны 98.3 хувийг өргөн хэрэглээний бараа эзэлж, үүнд гоо сайхны бүтээгдэхүүн, ариун цэврийн хэрэглэл 28.4 хувийг эзлэн, шинэхэн хүнсний бүтээгдэхүүн 14.7 хувийг эзэлж байна.
