solongonews
Гадаад хэргийн яам: Хятад улс Афганистанд гамшгийн дараах сэргээн босголтод өөрийн хүчин чадлаараа тусламж үзүүлсээр байх болно
2022-07-07 11:10
Гадаад хэргийн яам: Хятад улс Афганистанд гамшгийн дараах сэргээн босголтод өөрийн хүчин чадлаараа тусламж үзүүлсээр байх болно

    Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижян 07-р сарын 06-ны өдөр хэлэхдээ, Хятадын засгийн газраас Афганистанд үзүүлэх тусламжийг тээвэрлэж буй сүүлчийн захиалгат онгоц 07-ны өдөр Афганистан руу нисч, Хятадын талын амласан бүх материалыг хүргэж өглөө. Дараагийн алхамд Хятад улс Афганистаны гамшгийн дараах сэргээн босголт, гамшгаас урьдчилан сэргийлэх, саармагжуулах ажилд өөрийн хүчин чадлаараа тусламж үзүүлсээр байх болно.

Жао Лижянь тухайн өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр холбогдох асуултад хариулахдаа дээрх үгийг хэлсэн байна.

    Жао Лижянь:

- Уул усаар холбогдсон чин сэтгэлийн анд нөхдийн хувьд Хятадын засгийн газар болон ард түмэн Афганистаны гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн ард иргэдийн аюулгүй байдлыг үргэлж анхаарч ирсэн ба яаралтай хариу арга хэмжээ авч ирсэн. Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Афганистаны түр засгийн газрын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Моттакид утсаар дамжуулан гүн эмгэнэл илэрхийлэв. Хятад улс төв болон орон нутгийн засаг захиргаа, Хятадын Улаан загалмайн нийгэмлэг, Афганистан дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд зэрэг олон сувгаар дамжуулан Афганистанд 54 сая юаний хүмүүнлэгийн бэлэн мөнгө болон эд материалын тусламжийг яаралтай үзүүлэв.

Жао Лижянь: 

- Афганистаны найзуудаас "Гамшгийн өмнө Хятад улс үргэлж бидний итгэл, дэмжлэг" гэж хэлсэн удаатай. Холбогдох материалыг хохирогчдод цаг тухайд нь хүргэхийн тулд Хятадын тал цаг хугацаатай уралдан, цаг нэмэн ажиллаж, хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд Хятад улс 6 удаа тээвэрлэлт хийж, тээврийн 20 нисэх онгоц, 4 арилжааны онгоцоор Афганистан руу ачааны ихэнх хэсгийг тээвэрлэсэн. Хятад улс Афганистанд газар хөдлөлтийн гамшгийг арилгахад хамгийн их, хамгийн шударга, хамгийн хурдан тусламж үзүүлдэг орны нэг болсон гэж хэллээ.

Жао Лижянь:

-  07-р сарын 07-ны өдөр Хятадын засгийн газраас Афганистанд үзүүлэх тусламжийг тээвэрлэх сүүлчийн захиалгат онгоц Афганистан руу нисч, Хятадын талын амласан бүх материалыг хүргэсэн байна. Бид гамшгаас аврахын тулд цаг хугацаатай уралдаж, бусдад туслахын тулд чадах бүхнээ хийх болно. Хятад, Афганистан ард түмний найрамдалт харилцан туслалцаж байгааг Хятадын тал бодит үйл ажиллагаагаар дахин тайлбарлаж байна.

Тэрээр хэлэхдээ, дараагийн алхамд Хятадын засгийн газар болон ард түмэн Афганистанд гамшгийн дараах сэргээн босголт, гамшгаас урьдчилан сэргийлэх, саармагжуулах үйлсэд өөрийн хүчин чадлаараа тусламж үзүүлж, Афганистаныг эртхэн хугацаанд тогтвортой хөгжилд хүргэхийг дэмжинэ гэж танилцууллаа.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл