solongonews
Ази-Европын дэд бүтцийн түншлэлийг нэмэгдүүлнэ
2017-11-23 16:42
Саяхан Мьянмарын нийслэлд Нэйпид хотноо Ази, Европын гадаад хэргийн сайд нарын XIII хурал амжилттай болж өнгөрөв.

Ирээдүйн ажлаа Ази, Европын дэд бүтцийн түншлэлийг нэмэгдүүлэхэд хандуулж, хоёр бүс нутаг хоорондын холбоог бэхжүүлэх замаар тогтвортой хөгжлийг ахиулах санаачилгыг энэ удаагийн хурлаас дэвшүүлсэн юм.

Энэ он бол Ази-Европын чуулга уулзалт   буюу AСEM-ын гурав дахь арван жилээ угтсан эхний жил. Ноднин Ази-Европын чуулга уулзалтын 20 жилийн ойн үеэр нээгдсэн Ази, Европын тэргүүн нарын бага хурлаар дэд бүтцийн түншлэлийг гол байранд тавих, гишүүн орнууд хоорондын бүх талын хэлхээ холбоог нэмэгдүүлэхийг онцолсон юм. Энэ нь энэ удаагийн Ази, Европын  гадаад хэргийн сайд нарын хурлын хэлэлцэх сэдэвт үндэс суурь болж өгсөн байна.

Ирэх жил Ази, Европын тэргүүн нарын чуулга уулзалтыг зохион байгуулах Европын холбооны ээлжит дарга Эстоны гадаад харилцааны сайд Свен Миксер: “Ази, Европ хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэх нь тогтвортой хөгжлийг ахиулахад чухал юм” гэжээ.

“Хоорондын харилцаа гэдэг бол, дижитал ертөнц буюу бодит амьдралын аль алинд хүн, хүний харилцааны хоорондын зайг ойртуулж   өгөхийг хэлнэ. Бид Ази, Европын дэд бүтцийн түншлэлийг урагшлуулах тухай хэлэлцэх нь хоёр талт худалдаа, эдийн засгийн хөгжил, нийгмийн ахиц дэвшилд тус болно гэдэгт итгэлтэй байна. Ази, Европын чуулга уулзалтын дэд бүтцийн түншлэлийн тухай хожмын ажлын талаар бид нийтлэг ойлголтод хүрч чадсандаа их баяртай байна. Дэд бүтцийн түншлэлийн ухагдахуун ба мөрдөх стандарт, тогтвортой чанар ба эдийн засгийн найдвартай байдал, журамлах олон улсын хууль тогтоолыг тодорхой тогтоож, чанарын стандарт тогтоох замаар Ази, Европын чуулга уулзалтын  дэд бүтцийн шинэчлэлийн тухай, мөн бидний ажиллах ёстой салбарын талаар санал нэгдсэн.”

Хоёр жилийн дараа Ази, Европын гадаад хэргийн сайд нарын дараа удаагийн хурлыг зохион байгуулах Испанийн Гадаад харилцааны төрийн нарийн бичгийн дарга Илдефонсо Кастро хэлсэн үгэндээ: “Ази, Европын дэд бүтцийн түншлэлийг биелүүлэхийн зангилаа нь дэд бүтцийн бүтээн байгуулалтад тулгуурлана” хэмээн тэмдэглэжээ.

“Бид дэд бүтцээ хөгжүүлэх, бүтээн байгуулах шаардлагатай. Хамгийн гол зангилаа хэсэг болохын хувьд, дэд бүтэц бол харилцан холбосон тоног төхөөрөмж, дэд бүтцийн байгуулалт төдий юм. Гэхдээ дэд бүтцийг зөвхөн бараа бүтээгдэхүүнийг түргэн, саадгүй нэвтрүүлэх зам суваг, зах зээлийн бүтээн байгуулалт хэмээн үзэх төдийгүй, шинэ үзэл бодол, үр бүтээмж, боломж, шинэчлэлээ солилцох багаж хэрэгсэл, ард түмэнд улам сайхан ирээдүй, аюулгүй   орчин олгож өгөх ёстой.”

Хоёр хоног үргэлжилсэн хурлын үеэр   51 гишүүн орон, Ази-Европын чуулга уулзалтын нарийн бичгийн газар, Европын   Холбоо, Ази, Европын сангийн 54 төлөөлөгчийн хэсгийн 500 гаруй төлөөлөгч тогтвортой хөгжил, бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хэт даврагч үзэлд цохилт өгөх, мансууруулах бодисын наймаа, цагаачлал, хулгайн ан, зэвсэглэлийг хорогдуулах, интернет сүлжээний аюулгүй байдал, цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх зэрэг сэдвээр хэлэлцэв. Мөн Мьянмарын умард нутгийн Ракхайн мужийн байдал энэ удаагийн хурлын төлөөлөгчдийн анхаарал хандуулсан халуун   цэгийн асуудал болсон байна.

Мьянмары Ракхайн мужаас дүрвэсэн   мусульман иргэд Мьянмарт буцах асуудлаар Мьянмар, Бангладешийн хэлэлцээр хэр   ахиц хийж буй тухай асуух үед Мьянмарын Төрийн зөвлөх, гадаад харилцааны сайд   Аун Санг Су Чи ингэж хариулсан байна.

“Мьянмар, Бангладештай уг асуудлаар нийтлэг ойлголтод хүрэхэд нэлээд хол байгаа гэдгийг би бодит тоо баримтаар хариулах боломжгүй байна. Хоёр тал хэлэлцээд хоёр сар боллоо. Энэ удаад Бангладешийн гадаад харилцааны сайд Нэйпидод хүрэлцэн ирсэн байна. Манай талын албаны хүмүүс бодит асуудлуудаар зөвшилцөл өрнүүлэх болно. Эртхэн нийтлэг ойлголтод хүрээсэй гэж хүсэж байна.”

Ракхайн мужийн асуудлыг Мьянмарын засгийн газрын зүгээс ямар хэмжээнд зохицуулах, Мьянмарын умард нутагт буцаж ирэх мусульман иргэдийг чин сэтгэлээсээ хүлээн авах эсэхэд гаднынхан эргэлзэж байна. Гэтэл, хуралд оролцсон төлөөлөгчид Мьянмар, Бангладеш хоёр орон уг асуудлыг зохицуулахын тулд гаргаж буй хичээл зүтгэлийг өөдрөгөөр харж байна гэж Европын Холбооны ээлжит дарга Эстонийн гадаад харилцааны сайд Свен Миксер   хэлжээ.

“Мьянмарын умард нутгаас дүрвэн зайлах мусульманчуудын тоо ихээр багассан явдалд бид баяртай байна. Гэхдээ өдөр бүр   хэдэн зуун иргэд хил давсаар байна. Энэ нь, тэдний дотор маш олон хүн өнөөгийн   байдлыг тогтвортой биш хэмээн үзэж, сэтгэл түвдэхгүй байгааг харуулж байна. Байдал хангалттай намжсан тохиолдолд дүрвэн зайлсан иргэд олноор буцаж ирэх болно. Үүнд цаг хугацаа хэрэгтэй бөгөөд бусад нийгэм, эдийн засгийн нөхцөл   байдал нэлээд боломжийн түвшинд хүрсэн үед заавал харьж ирнэ гэж тэд бодож байна. Бидэнд энэ тухай ярилцах бодит цагийн хуваарь байхгүй. Гэтэл, Мьянмар,  Бангладешийн засгийн газраас энэ тухай гаргасан хүчин зүтгэлийн холбогдох дөхөм мэдүүлгийг хүлээн авсан. Маш олон гадаад харилцааны сайд, тухайлбал, Европын холбоо болон бусад бүс нутгийн гадаад харилцааны сайд нар, тухайн улс орны засгийн газар, олон улсын хамтын нийгэмлэг чадах чинээгээрээ тус дэм болоход бэлэн байгааг онцолсон юм.”

Хурлаар даргын мэдэгдэл нийтэлсэн байна. Хамтын ажиллагааны харилцаа, энх тайван, тогтвортой хөгжил, Ази Европын чуулга уулзалтын ирээдүй зэрэг агуулга багтжээ. Мөн Ази, Европын чуулга уулзалтын дэд бүтцийн түншлэлийн томьёолол, ажлын цар хүрээ, цагийн хуваарь, Ази, Европын сангаас энэ онд хэрэгжүүлсэн төслүүдийн Ази, Европын чуулга   уулзалтын ахицад оруулсан хувь нэмэр зэрэг гурван хавсралт баримт бичиг   нийтэлжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл