solongonews
Морин соёлын үзэсгэлэн боллоо
2018-08-28 16:58
БНХАУ · Хөхтал монгол морин соёлын долоо хоног арга хэмжээний нэг агуулга болох Морин соёлын үзэсгэлэн өнөөдөр буюу 08-р сарын 28-ны өдөр Өвөр Монголын Үндэстний цөөнхийн соёлын төвд дэлгэгдлээ.

Тус Морин соёлын үзэсгэлэн 09-р сарын 02-ны өдрийг хүртэл үргэлжлэх бол морины фото зураг, уран зураг, морины зурагтай марк, морины эдлэл хэрэгсэл, монголчуудын өдөр тутмын амьдралын хэрэглээ, гар урлалын бүтээлүүдийг Өвөр Монголын Үндэстний цөөнхийн соёлын төвийн 2, 3-р давхарт дэлгэн сонирхуулж байгаа аж.

Мөн тус үзэсгэлэнд 200 гаруй эмээлийг дэлгэн үзүүлж байгаа бөгөөд энэхүү эмээлүүд нь Юань улсаас хойших үүх түүхийг харуулжээ.

Фото зураг, бодит хэрэглээ зэрэг олон хэлбэрийн морин соёлоор монгол үндэстний түүх соёлын баялаг агуулга хийгээд монгол үндэстэн өвөрмөц онцгой гэдгийг дэлгэн харуулж байна.


 

Зохиогч: Х.АРВИНТАЛ
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл