solongonews
COP15-ын 2-р үе шатыг амжилттай хэрэгжихийг батална
2022-12-12 11:44
COP15-ын 2-р үе шатыг амжилттай хэрэгжихийг батална.

Биологийн олон янз байдлын конвенцод (COP15) оролцогч талуудын 15-р бага хурлын дарга, Хятадын Экологи, байгаль орчны яамны сайд Хуан Руньчю 08-ны өдөр Хятад-Квебек мужийн хамтын ажиллагааны гурав дахь уулзалтын үеэр хэлэхдээ “COP15-ын 2-р үе шатыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Хятад, Канад хоёр тал хамтран ажиллах ёстой. Хоёр тал Хятадын Байгаль орчин, хөгжлийн олон улсын хамтын ажиллагааны зөвлөлийн (CCICED) платформын хүрээнд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байна” гэв.

Хуан Руньчю хэлэхдээ “COP15-ын 2-р шатны хурлыг даргалагч болон зохион байгуулагч орны хувьд Хятад, Канад хоёр тал "2020 оноос хойших дэлхийн биологийн олон янз байдлын тогтолцоо"-г амжилттай дуусгахад тус дөхөм үзүүлэхийн төлөө хамтран ажиллана.  Канад улс нь Хятадын Байгаль орчин, хөгжлийн олон улсын хамтын ажиллагааны зөвлөлийн гол ивээн тэтгэгч, хандивлагч юм. Энэ платформ дээр Хятад, Канад хоёр улс дэлхийн байгаль орчны засаглалын инновац, үндэсний ногоон засаглалын тогтолцоо, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээ, нүүрсхүчлийн хий багатай өөрчлөлт зэрэг дөрвөн том сэдвээр хамтарсан бодлогын судалгаа хийж, зорилтыг хэрэгжүүлж үзэсгэлэнт Хятад улс, дэлхийн ногоон цэцэглэлтэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.  

НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Элизабет Мурема хэлэхдээ “Энэ удаагийн форум бол Хятад, Квебек мужийн хамтын ажиллагааны "шинэ эхлэл" юм. Биологийн олон янз байдлын алдагдлыг зогсоож, эргүүлэхэд хүн бүхэн оролцохыг хүсэж байна” гэв.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : .people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл