Хятадын ложистикийн салбарын хөгжлийн индекс 04-р сард 57.3 хувь болж, өмнөх сараас 2.4 хувиар нэмэгдсэн гэж Хятадын ложистик, худалдан авалтын нэгдсэн хурал 05-р сарын 10-ны өдөр мэдээлэв.
Хятадын ложистикийн мэдээллийн төвийн захирал Хэ Хүй хэлэхдээ "Логистикийн эрэлт улам бүр нэмэгдэж, шинэ захиалгын хэмжээ нэмэгдсээр байна. Энэ нь ложистикийн салбарын үйл ажиллагаа тасралтгүй цэцэглэн хөгжиж байгааг харуулж, ложистикийн үйл ажиллагаа нь тогтвортой, өсөн нэмэгдэж буй хөгжлийн чиг хандлагыг харуулж байна.Ирээдүйн чиг хандлагын үүднээс шинэ захиалгын индекс 04-р сард 56.1 хувь болж сэргэж, бизнесийн идэвхжлийн хүлээлтийн индекс харьцангуй өндөр буюу 62.1 хувь хэвээр байгаа нь нийгмийн ложистикийн үйл ажиллагаа дараа дараагийн шатанд үргэлжлэн нэмэгдэх болно гэдгийг харуулж байна" гэжээ.
