2014 оны хоёрдугаар сард Бээжин, Тяньжинь, Хэбэй муж зохицон хөгжих үндэсний стратеги хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн 10 жилд гурван газрын зам тээврийн интеграцлчилсан хөгжил дорвитой ахиж, 2023 оны эцсийн байдлаар гурван газрын төмөр замын нийт урт 11 мянган километр давжээ. Үүнд хурдны төмөр замын урт 2013 оны 1284 километрээс 2624 километр болон уртсаж, хагас цаг, нэг цагийн дотор хүрэх хотуудын тоо нэмэгдэж, олон улсын хэмжээний хотуудын кластер байгуулах ажил эрчимжсэн байна.
Бээжин, Тяньжинь, Хэбэйг уялдаатай хөгжүүлэх үндэсний стратегийг одоогоос арван жилийн өмнө, 2014 оны 2 дугаар сард дэвшүүлж байв. Энэ хугацаанд зам харилцаа нэг цогц хөгжиж ирэв. Зам тээврийн яам цаашид зам харилцааны чухал төслүүд бүтээн байгуулж, Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн зам харилцааны сүлжээг улам боловсронгуй болгов.
Таншань-Ланфан чиглэлийн хурдны авто замын бүтээн байгуулалт, зүүн зургаадугаар тойрог замын газар доорх өргөтгөлийг дуусгаж, нийслэлийн транзит ачаа тээврийн ачааллыг хотын гаднах бүсэд шилжүүлнэ.
Шюн-Ань шинэ бүсээс Шан Чю, Шиньжөү хүрэх хурдны төмөр зам, Дашин нисэх онгоцны буудал хүрэх хурдны шугамыг эрч хүчтэй бүтээн байгуулж байна.
Тяньжиний Биньхайн нисэх онгоцны буудлын гурав дахь шатны төсөл, Шижяжуаны нисэх буудлын гурав дахь шатны өргөтгөл, Таншаний нисэх буудлын өргөтгөл төслийг мөн эрчимтэй ахиулж байна.
