solongonews
“Ажил олголтыг ахиулах ажлыг сайн хийх тухай саналууд”-ыг хэвлэн тараав
2018-12-06 22:19
Төрийн явдлын хороо “Өнөөгийн болон ирээдүйн ажил олголтыг ахиулах ажлыг сайн хийх тухай саналууд”-ыг хэвлэн тараав.

Ерөнхий сайд Ли Кэчяны зөвшөөрлөөр Төрийн явдлын хороо “Өнөөгийн болон ирээдүйн ажил олголтыг ахиулах ажлыг сайн хийх тухай саналууд”-ыг хэвлэн тараав. “Санал”-д өнөөгийн болон ирээдүйн хэсэг хугацааны ажил олголтыг ахиулах гол аргыг дурдан гаргав.

Нэг. Аж ахуй тогтвортой хөгжихийг дэмжинэ. Ажилтнаа халахгүй буюу цөөн ажилтан халсан даатгалд оролцсон аж ахуйд өмнөх жилд бодит тушаасан ажил алдсан даатгалын мөнгөний 50 хувийг буцаан өгч, түр хугацааны үйлдвэрлэл эрхлэхэд хүндрэл тулгарч байгаа боловч сайжрах хандлагатай аж ахуйд буцаан өгөх талыг чангаруулж болно. 
Хоёр. Ажил олгож, бизнес эрхлэхийг дэмжинэ. Бизнес эрхлэх баталгаат  зээлийн дэмжлэгийг чангатган, шаардлагад нийцэх хувь хүн болон жижиг дунд аж ахуй тус бүр 150 мянга ба 3 сая юанийн бизнес эрхлэх баталгаат зээл олгохоор хүсэлт гаргаж болно. 
Гурав. Боловсрол хүртээхийг идэвхтэй хэрэгжүүлнэ. Ажлын байрнаасаа бууж, ажил алдагсдад Засгийн газраас нөхвөр өгнө. Мэргэжил чадварыг дээшлүүлэх нөхвөр мөнгөний хүсэлт гарган авах нөхцөлийг аж ахуйн нэгжид ажиллаж байгаа ажилтан 3 жилээс дээш ажил алдалтын даатгал тушаасан нөхцөлд 1 жилээс дээш тушаах болгон тогтоов.
Дөрөв. Ажлын байрнаасаа бууж, ажил алдагсдыг дэмжих үйл ажиллагааг цаг тухайд нь хийнэ. Ажил алдагсад байнга суугаа газартаа ажил алдсанаар бүртгүүлж, тухайн газрын ажил олголтыг дэмжих төрийн бодлого, ажил олж, бизнес эрхлэх гаалийн төрийн бодлогыг хүртэж болно. Шаардлагад нийцэх ажлын байрнаасаа бууж, ажил алдагсдад цаг тухайд нь ажил алдалтын даатгалыг хэрэгжүүлж болно.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл