solongonews
Цамхаг кранд ажилладаг эхнэр нөхөр хоёр
2021-01-12 10:07
Цамхаг кранд ажилладаг эхнэр нөхөр хоёр

        Дээш татах, доош буулгах гээд цамхаг краны бүх ажил хоёр хүний хамтын хүчээр биелдэг. Цамхаг краны командлагч Ши Хүнли 40 метр өндөрт буй нөхөр Жао Шяопиндаа “татаарай, буулгарай...” гэсэн зааварчилгаа өгнө.

        Ши Хүнли болон Жао Шяопин айл гэр болоод 13 жил болж байна. Мөн хамтран ажиллаад 13 жил болж байгаа билээ. Жао Шяопин бол цамхаг краны жолооч, эхнэр Ши Хүнли нь түүний командлагч учраас нэг нь дээр, нөгөө нь газарт зогсож үг дуугаараа холбоо авч харилцан хамтран ажилладаг. Жао Шяопин цамхаг кранд гарах бүрт эхнэр Ши Хүнпин нь түүний аюулгүйн бүс аюулгүйн бүх шалгалтыг сайн хийдэг байна.

        Тэр хоёр айл гэрээ болсныхоо дараа өөрийн төрсөн нутаг Ганьсү мужаас шилжиж Өвөр Монголын Хөххотын барилгын газарт ажилладаг. Тэр хоёрын ажилладаг барилгын газарт 4 цамхаг крантай, 48 километр өндөрт байдаг цамхаг кранд Жао Шяопин бүсгүйн хамт ажилладаг.

    Жао Шяопин өдөрт 4 удаа дээш доош мацдаг байв. Түүний хувьд 48 километр бол туйлын өндөрт тооцогдохгүй, тус ажлын байранд 20 жил ажилласан тэр 100 метр өндөр цамхаг кранд олон удаа ажиллаж байсан гэж ярьлаа.

Цамхаг краны оновчийн тохируулалт нь доор зогсож буй хүний удирдлага заавартай маш их холбоотой байдаг.

18 настай байхдаа Жао Шяопин өндөрт ажиллах мэргэшлийн гэрчилгээ авч, цамхаг кранын жолооч болсон байна. 24 настайдаа айл гэрээ зохиогоод эхнэр Ши Хүнлигээ дагуулан цамхаг краны командлагчийн сургалтад хамрагдсан байна. Тэр цагаас эхлэн бат бэх хамтрагч болж, 13 жилийн турш Жао Шяопин эхнэр Ши Хүнлийн зааврын дагуу ажил үүргээ амжилттай биелүүлсээр явна.

Өдөр бүр ажлаасаа буугаад эхнэр, нөхөр хоёул хоёр хүүхэдтэйгээ интернэтээр холбогддог. Хоёр хүү нь Ганьсү мужид өвөө эмээтэйгээ хамт байдаг. 2020 онд цар тахлаас шалтгаалан Жао Шяопин, Ши Жүнли хоёр ч 04-р сард дөнгөж ажилдаа гарсан учраас хоёр хүүхэдтэйгээ нэлээд хугацаанд хамт байсан байна.

Ажил тарахад тэд ажлын хувцсаа тайлан амьдралын хувцсаа  сольж өмсөөд гэртээ харьдаг. Гэр нутгаасаа алс хол байдаг ч хоёул хамтдаа байдаг учраас маш аз жаргалтай байдаг гэж ярьж байлаа.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл