solongonews
Өнгөрсөн онд Хөх мөрний бэлчир боомтын ачаа тээвэрлэх хэмжээ 7 тэрбум тонн давсан байна
2024-03-21 10:54
2023 онд Хөх мөрний бэлчирт орших боомтууд 7.04 тэрбум тонн ачаа, 110 сая TEU-ийн чингэлэг тээвэрлэх хүчин чадалтай байсан мөртөө бүх Хятадын нийт тээврийн 41.5 хувь ба 38.5 хувийг тус тус эзэлж байна

        2023 онд Хөх мөрний бэлчирт орших боомтууд 7.04 тэрбум тонн ачаа, 110 сая TEU-ийн чингэлэг тээвэрлэх хүчин чадалтай байсан мөртөө бүх Хятадын нийт тээврийн 41.5 хувь ба 38.5 хувийг тус тус эзэлж байна. Чингэлэгт төмөр зам-усан замын хосолсон тээврийн хэмжээ 3.07 сая TEU-д хүрч бүх Хятадын нийт тээврийн 30 хувийг эзэлсэн байна. Хятадын боомтуудын иж бүрэн үр ашиг нь дэлхийд дээгээрт ордог бөгөөд Шанхайн боомтын чингэлэг, Нинбогийн Жөүшань боомтын ачаа тээвэрлэх чадвар олон жил дараалан дэлхийд тэргүүлж байна.

        Дотоодын болон олон улсын хос эргэлтийг жигд хангадаг гол судасны хувьд Хөх мөрний бэлчирт усан замаар тээвэрлэсэн ачааны хэмжээ нь бүх Хятадын нийт ачааны 50 хувийг эзэлдэг. Сүүлийн жилүүдэд тээврийн газар далайн тээврийн салбарт шинэчлэл хийсээр байгаа нь Хөх мөрний бэлчирийн цогц хөгжлийг дэмжих чиглэлээр гайхалтай үр дүнд хүрсэн байна.

 

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл