solongonews
Өвөр Монголын 4 хот хүчирхэг 100 хотын жагсаалтад оров
2016-11-03 12:27
Өвөр Монголын 4 хот Хятад улсын хүчирхэг 100 хотын жагсаалтад оров.

Саяхан  нийтэлсэн “2016 оны Хятад улсын хүчирхэг 100 хотын жагсаалт”-д  Өвөр Монголын Ордос, Бугат, Хөххот, Тунляо хотууд багтжээ.

Эдгээр 4 хот нь тус бүр 46, 49, 56, 100-рт жагссан байна. Тус жагсаалт нь аж ахуй, аж ахуйн бус хоёр том цуврал заалтын ерөнхийлсөн дүнд үндэслэж, аж ахуйн заалтын тоо нь тухайн газрын GDP, оршин суугчдын хадгаламж зэрэг хоёр хэсгээс бүрдэж, нийт онооны 61.8 хувийг эзэлж, аж ахуйн бус заалт тоо нь шинжлэх ухаан, боловсрол, соёл, эрүүл мэнд, байгаль орчин зэрэг дөрвөн хэсгээс бүрдэж, нийт онооны 38.2 хувийг эзэлсэн байна.

Хятад улсын хэмжээнд тухайн хотын улс төр, аж ахуй, нийгэм, соёл иргэншил, экологийн бүтээн байгуулалтын түвшинг тал бүрээс нь хянан шалгасны дараа 100 хүчирхэг хотыг шалгаруулсан байна.

Бээжин, Шанхай, Гуанжөү эхний гурван байрыг эзэлжээ.

Найруулагч: Т.Буянхшиг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл