solongonews
Хятад улсаас Мавритани улсад хандивласан вакцин Нуакшот хотод хүрэв
2021-03-25 11:05
Нуакшотоос ирсэн мэдээ: Хятадын засгийн газраас Мавританийн засгийн газарт хандивласан ”Ковид 19”-ийн эсрэг вакцин болон хиймэл амьсгалын аппарат 24-ний өглөө Мавританийн нийслэл Нуакшот хотын олон улсын нисэх онгоцны буудалд хүрсэн байна.

Мавританийн Эрүүл мэндийн сайд Хамед Мавританийн Засгийн газрын нэрийн өмнөөс энэхүү тусламжийн эд материалыг хүлээн авч, харамгүй туслалцаа үзүүлж, үнэтэй дэмжлэг өгсөн Хятадын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ:

- Хятад, Мавритани хоёр орон уламжлалт найрамдал, гүн зузаан нөхөрлөлтэй билээ. Хоёр тал олон салбарт гүнзгий хамтын ажиллагаатай бөгөөд үр дүн сайтай байна. Цар тахлын дэгдэлт эхэлснээс хойш хоёр улс тахлын эсрэг хамтын ажиллагааг идэвхтэй явуулж, хоёр талын онцгой найрамдлыг тодруулсан. Хятад улс вакцинаар туслалцаа үзүүлж байгаа нь тахлын эсрэг тэмцэж буй хоёр орны хамтын ажиллагааны бас нэгэн тод илрэл бөгөөд Мавритани улсын эрүүл мэндийн салбарын тахлын эсрэг чадавхыг үр дүнтэй дээшлүүлж, тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавихад чухал үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй юм гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл