Энэ нь Хятадын зах зээлийн хяналт удирдлагын дунд урт хугацааны анхны төлөвлөлт, мөн худалдааны тогтолцооны өөрчлөлтийг цаашид гүнзгийрүүлэх, зах зээлийн хяналт удирдлагын өөрчлөлт шинэчлэлийг урагшлуулах үйл ажиллагааны хөтөлбөр юм. Хятадын Үйлдвэр Худалдааны Үндэсний Ерөнхий Газар 16-ны өдөр сэтгүүлчдэд зориулан тусгай хурал хийж, уг төлөвлөлтийн чухал агуулга, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тайлбарласан байна. Зах зээлийн аюулгүй, найдвартай орчин ахуйг бий болгохын тулд дараагийн алхамд ахмадууд, насанд хүрээгүй хүмүүс, тариачдын хэрэглээний эрхийг хамгаалах ажлыг гол асуудлын хувиар хяналтад авна гэж хурлаар онцолжээ.
2016 онд хэрэглээг цаашид нэмэгдүүлсэн явдал нь улс ардын аж ахуйн өсөлтийн тэргүүлэх хөдөлгүүр хүч болж, эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр нь 64.6 хувьд хүрчээ. Гэвч эдүгээ Хятад улсын хэрэглээний орчин ахуйн сайжрал болон ард иргэдийн хэрэглээний чадамжийн нэмэгдэл зохицолтой бус, хэрэглээний орчин ахуй таатай биш байгаа явдал нь хэрэглээний нөөц хүчийг боогдуулж байгаагийн хамгийн гол саад болж байна. Үүнтэй холбогдуулан Хятадын Үйлдвэр Худалдааны Үндэсний Ерөнхий Газрынхан хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах явдлыг зах зээлийн хяналт удирдлагын гол чухал байранд тавина гэж илэрхийлжээ.
