solongonews
Хятадын Патентын эрхийн өргөдөл өгсөн хэмжээгээр дэлхийд тэргүүлэв
2016-01-09 13:04
Хятадын Патентын эрхийн өргөдөл өгсөн хэмжээгээр дэлхийд тэргүүлж, 10 мянган хүн тутамд бүтээсэн патентын эрхийн хэмжээ 6.3 ширхэгт хүрчээ.

Хятадын Оюуны өмчийн эрхийн газрын дарга нарын хурлаас 7-нд мэдээлснээр, "12-р таван жилийн төлөвлөгөө"-ий хугацаанд, Хятадын Патентын эрхийн өргөдөл өгсөн хэмжээгээр дэлхийд тэргүүлж, 10 мянган хүн тутамд бүтээсэн патентын эрхийн хэмжээ 6.3 ширхэгт хүрчээ.
Мэдээнд тэмдэглэснээр, "12-р таван жилийн төлөвлөгөө"-ий хугацаанд, Хятадын оюуны өмчийн эрхийн үндэсний газрын хүлээн зөвшөөрүүлсэн патентын эрхийн өргөдөл өгсөн хэмжээ 4 сая 340 мянга, бодитой ашиглах шинэ хэлбэрийн патентын эрхийн өргөдөл өгсөн хэмжээ 4 сая 214 мянга, гадна дүрийн дизайны патентын эрхийн өргөдөл өгсөн хэмжээ 2 сая 972 мянгад хүрснээс бүтээлийн хүлээн зөвшөөрүүлэх патентын эрхийн өргөдөл өгсөн хэмжээгээр дэлхийд тэргүүлж байна.
"12-р таван жилийн төлөвлөгөө"-ий хугацаанд, Хятадын оюуны өмчийн эрхийн системд патентын эрхэд халдсан худал хуурмаг хэрэг 87 мянга байсныг илрүүлсэн нь "11-р таван жилийн төлөвлөгөө"-ий хугацаанаас 10 дахин ихэсжээ. Патентын барьцааны санхүүжилт 153 тэрбум 300 сая юаньд хүрсэн нь жилд дунджаар 58 хувиар өсөж, 5000 гаруй аж ахуйн нэгжид үр ашиг хүртээжээ.
 

Найруулагч: Hurtsaa
Эх сурвалж : Solongo
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл