solongonews
“Жангар” хийгээд туулийн ухааны судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо
2018-11-23 16:57
“Жангар” хийгээд туулийн ухааны судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо.

Хятад улсын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн торгоны замын соёл судалгааны төвийг байгуулах бэлтгэл хурал, Торгоны замын уламжлалт соёлын олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурал саяхан Бээжинд хуралджээ.

Хурлыг Хятад улсын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн "Бүс ба зам"-ын олон улсын бодлогын сан, Ази-Номхон далай хийгээд дэлхийн бодлогын хүрээлэн, үндэстний утга зохиол судлах газраас санаачлан зохион байгуулав.

Тус хурал нь “Жангар” хийгээд тууль судлалаар гол сэдэв болгон гурван үе шаттай болов. Анхны өдрийн үдээс өмнө нээлтийн ёслол болж, үдээс хойш "Торгоны замын соёлын судлал” сэдвийн эргэн тойронд болж, хоёр дахь өдөр "Жангар хийгээд туулийн ухааны судлал” гэх сэдвийн эргэн тойронд, гурав дахь өдрийнх нь үдээс өмнө "Б.Бүрэнбэхийн туулийн ухаан хийгээд шүлэг зүйн үзэл санааны судлал” сэдвийн хүрээнд хэлэлцэн, санал бодлоо солилцож, үдээс хойш хаалтын ёслолыг хийв.

Хурлын хоёр дахь өдөр “Жангар” хийгээд туулийн ухааны судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал хуралдав. Энэхүү хурлыг Өвөр Монголын Багшийн Их Сургууль хамтран зохион байгуулсан юм. Хуралд Орос, Унгар, Монгол, Казахстан, Герман, Финланд, Япон, Солонгос, Хятад улс зэрэг улс орны холбогдол бүхий их дээд сургууль, судалгааны байгууллагын төлөөлөгчдийг багтаасан 100 гаруй эрдэмтэн оролцов. Мөн 30 шахам эрдэмтэн илтгэл тавьж, тууль “Жангар”-ын агуулга, тархалт, бар хэвлэл, урлагийн онцлог, шашин суртахуун, шүтлэг бишрэл, орчуулга, хамгаалалт, судалгааны байдал зэрэг олон талаас судлан ярилцаж, санал бодлоо солилцжээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : http://mongol.cctv.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл