solongonews
Ази киноны долоо хоног болж байна
2019-05-17 15:34
Ази киноны долоо хоног болж байна.


Азийн соёл иргэншлийн зөвлөгөөн 05 дугаар сарын 15-нд Бээжин хотноо нээлтээ хийсэн байна. Зөвлөгөөнд Азийн орнуудын төр засгийн удирдагчдаас гадна олон улсын байгууллагын болон бүс нутгийн хүмүүнлэгийн салбарын эрдэмтэн, судлаачид, салбар бүрийн төлөөлөл оролцож байгаа билээ. Мөн зургаан салбар хуралдаан, урлаг соёлын наадам, ази хоолны үзэсгэлэн яармаг зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдах юм.

Тэгвэл өчигдөр Ази киноны долоо хоног арга хэмжээний нээлт Бээжин хотын Хөдөлмөрчдийн соёлын ордонд болжээ. Энэ хүрээнд кино уран бүтээлчдийн зөвлөгөөн, Ази киноны үзэсгэлэн, Ази найруулагчдын форум, Азийн шилдэг кинонуудыг үзүүлэх зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдана. Тодруулбал, энэ сарын 16-нааа 23-ны хооронд Бээжин, Шанхай, Гуанжөү, Чэндү, Си Ань зэрэг хотын 14 кинотеатрт 200 гаруй кино гаргах гэнэ. Тэдгээрээс 60 орчим кино нь Азийн 30 гаруй улсын шилдэг кино аж. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл