
Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэци нээлтийн арга хэмжээнд оролцож, чухал үг хэлэх бөгөөд улс орнуудын зохицуулагч, Хятадад суугаа элчин сайдын яам, хөгжлийн банкны төлөөлөгчид зэрэг 100 гаруй хүн хуралд оролцоно гэж мэдэгдсэн байна.
Гэншуан хэлэхдээ, зохицуулагчийн механизм бол БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааг ахиулах чухал зам суваг бөгөөд удирдагчдын уулзалтад улс төрийн бэлтгэл ажил хийгээр гол үүргээ болгодог. Жил болгон даргалагч орон зохицуулагчдын хурлыг зохион явуулж, БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагаа, удирдагчдын уулзалтын бэлтгэл ажлуудыг авч хэлэлцдэг гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, энэ бол Хятадын тал БРИКС-ийн орнуудын даргалагч орон болсны дараа зохион явуулах гэж буй анхны албан ёсны арга хэмжээ юм. Хурал нь "БРИКС-ийн орнуудын түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, улам гэрэл гэрээтэй ирээдүйг нээе" уриан дор, 2017 оны БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагаа, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны ахиц, төлөвлөгөөг авч хэлэлцэнэ гэжээ.
