
ӨМӨЗО-ны Үндэстний Цөөнхийн уламжлалт спорт наадам өнөөдөр Хөлөнбуйр хотод эхэлж байна. Тус ээлжийн наадам нь “Үзэсгэлэнт тал нутагт хуран цуглаж, үндэстнүүдийн уулзалтаа тэмдэглэе” гэсэн гол сэдвээр өрнөх ба Өвөр Монголын хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн өндөр стандарт төвшин бүхий үндэсний уламжлалт спорт наадам болно.
ӨМӨЗО-ны Үндэсний Цөөнхийн уламжлалт спорт наадмыг дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай. Энэ онд ӨМӨЗО-ны иргэдийн зөвлөл, ӨМӨЗО-ны спортын яам зохион байгуулж, Хөлөнбуйр хотын Засгийн газар хариуцан зохион байгуулж байгаа аж. Спортын арга хэмжээний үеэр нийт 14 тэмцээний төрлийг товлосон ба 90 жижиг төрлийг хамарсан юм.

