Хятадын саран бөмбөрцөгт тандалт хийх төслийн дэд ерөнхий инженер Юй Дэнюнь Фүжөү хотод болсон 2020 оны Хятадын сансрын чуулганд:
- Хятадын саран бөмбөрцөгт тандалт хийх төсөл тогтвортой урагшилж, жилийн эцсээс өмнө Чан Э тавдугаарыг хөөргөн, сарны гадаргад зөөлөн газардаж, дээж аваад буцах ажлыг гүйцэтгэх болно гэж хэллээ.
Тэрээр:
- Чан Э тавдугаар нь Хятадын сансрын түүхэн дэх дөрвөн тэмдэглэлийг бүтээх гэж байна. Тухайлбал, анх удаа саран бөмбөрцгийн гадаргаас дээж авах, анх удаа саран бөмбөрцгөөс хөөрөх, анх удаа 380 мянган километрийн зайд буй сарны тойрог замд автомат залгалт хийж, анх удаа сарны шороо авч ертөнцийн хоёрдугаар хурдаар дэлхийн бөмбөрцөгт буцах зэрэг болно.
Ирээдүйд Чан Э зургадугаар аппарат нь саран бөмбөрцгийн өмнөд туйлаас дээж аваад буцах төлөвлөгөөтэй байна.
