Хятадын эдийн засгийн өсөлтийг 6.8 хувиар төсөөлөв
2017-12-19 17:45
19-нд Дэлхийн банкнаас нийтэлсэн ”Хятадын эдийн засгийн товч мэдээ”-нд, энэ онд Хятадын эдийн засаг 6.8 хувиар өсөж, 10-р сарын төсөөллөөс 0.1 нэгжээр илүү гарна хэмээн төсөөлжээ.

Тус товч мэдээнд тэмдэглэхдээ: Дэлхийн худалдаа сэргэж байгаа нөхцөлд, Хятадын эдийн засгийн өсөлтөд үзүүлэх цэвэр экспортын хувь нэмэр гурван улирал дараалан эерэг байв. Аж ахуйн нэгжийн итгэл дээшилж, ажлын байраар хангах боломж үргэлжлэн нэмэгдэв. Хөрөнгийн гадаад урсгал тогтвортой байж, юаний ханш өссөн гэжээ.
Үнэн хэрэгтээ, энэ онд Дэлхийн банкнаас Хятадын эдийн засгийн өсөлтийг анх удаагаа дээгүүр төсөөлсөн явдал биш юм. 10-р сард, Дэлхийн банк "Зүүн Ази хийгээд Номхон далайн бүсийн эдийн засгийн хагас жилийн тайлан"-д, энэ оны Хятадын эдийн засгийн өсөлтийг 6.7 хувь хэмээн төсөөлсөн ажээ.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх
