
Энэ удаагийн шалгаруулалтанд 110 гаруй гоо бүсгүй өрсөлдөж байна.
Тэмцээнд оролцож буй мисс бүсгүйчүүд өөрийн болон эх орныхоо талаар танилцуулсан видео бичлэгийг сошиал сүлжээгээр түгээж буй билээ. Тэгвэл тэмцээний шилдэг арван танилцуулгад манай улсаас эх орноо төлөөлөн “Miss World-2016” тэмцээнд оролцож буй Алтангэрэлийн Баярцэцэгийн танилцуулга багтжээ. Түүний танилцуулагыг “Яг л кино мэт, агшин бүрт нь алга ташилт бэлэглэмээр” хэмээжээ.
Ингээд тэмцээний шилдэг арван танилцуулга бичлэгтэй танилцъя.
-Монгол Улсын гоо бүсгүй А.Баярцэцэгийн танилцуулга-
“Монголын гоо бүсгүйн танилцуулга видеоны чанар болон өөрийнх нь гоо үзэсгэлэн шилдэг танилцуулгын жагсаалтыг тэргүүлэх болзолыг хангаж байна. Танилцуулга яг л кино шиг хийгдсэн бөгөөд агшин бүрт нь алга ташим. Түүний “Miss earth-2015” тэмцээний танилцуулга бичлэг ч мөн түүхийг шингээсэн сүр жавхлант байсан” хэмээжээ.
Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Miss world-2016” тэмцээний санал асуулга эхэлсэн бөгөөд гар утсандаа “Miss world” аппликэйшин суулган санал өгөх боломжтой юм.
