solongonews
Хятад, Лаос чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо
2020-12-23 18:31
Хятад – Лаос чиглэлийн төмөр замын Вьентьян - Ваньрүн хэсгийг ашиглалтад оруулав.

    Хятад, Лаосын хамтарсан хөрөнгө оруулалттай Лаосын анхны хурдны зам болох Хятад – Лаос чиглэлийн төмөр замын Вьентьян - Ваньрүн хэсгийг энэ сарын 20-ны өдөр дуусгаж, төлөвлөсөн хугацаанаас 13 сарын өмнө ашиглалтад оруулсан байна. Хятдын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 23-ны өдөр:

- Хятадын үгэнд “Баяжихын тулд эхлээд замаа замна” гэсэн үг байдаг. Лаосын хурдны замгүй түүхийг эцэслүүлэхэд Хятад улс тусламж үзүүлсэндээ баяртай байна. Энэ замыг нэвтрүүлснээр орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулах, хил дамнасан бизнесийн хамтын ажиллагаа, соёлын солилцоог дэмжихэд шинэ түлхэц болно гэдэгт итгэж байна гэдгээ илэрхийллээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл