solongonews
Ши-Ань нь ард түмний амьжиргааг хамгаалах зорилгоор ”хоол хүнс хүргэх” горимыг эхлүүлэв
2021-12-30 21:11
Ши-Ань нь ард түмний амьжиргааг хамгаалах зорилгоор ”хоол хүнс хүргэх” горимыг эхлүүлэв

  Ши-Ань хот халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээгээ 12-р сарын 27-ны өдрийн 00:00 цагаас хойш улам чангатгасан байна. Бүх оршин суугчид шаардлагатай бол нуклейн хүчлийн шинжилгээнд оруулахаас бусад тохиолдолд гадагш гарахгүй, цугларахгүй, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ба амьжиргааг хамгаалах тээврийн хэрэгслээс бусад машин тээвэр зорчиж болохгүй. Ард түмний үндсэн амьдралыг хамгаалахын тулд 12-р сарын 28-ны орой Ши-Ань хот бүх дүүрэг, хошуунуудыг дайчлан хүнсний ногоо болон бусад өдөр тутмын хэрэгцээт зүйлсийг нэг шөнийн дотор бэлтгэж, хаалттай хорооллын иргэдэд өдөр тутмын хэрэгцээний бодисыг үнэ төлбөргүй түгээх ажлыг зохион байгуулав. Ингэснээр олон нийт тайвширч, гэрээсээ гаралгүй гэртээ хөл хорио барьж цар тахлаас урьдчлан сэргийлэх боломжтой.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл