Дөрөвдүгээр сар бол тэнгэр аажмаар дулаарч аяны шувууд буцаж ирэх үе. Эрээн хотын Хунт нуур нуга газрын цэцэрлэг аяны шувуудын нүүдэллэх аяны “Дамжин өнгөрөх өртөө” болсон байна.

Ойрын үед Хунт нуур нуга газрын цэцэрлэгийн нуур дотор болон ойр хавийн нуга газарт аяны шувууд ирсэн байна. Тэдгээр шувууд энд дүүлэн нисч, туйлын эрх чөлөөтэй сэлгүүцэн зугаалж, долгио татсан нуур болон хөхөмдөг тэнгэртэй харилцан уялдаж, боомтын хотын нэг гоё үзэмж болжээ.

Хунт нуур нуга газрын цэцэрлэгийн нуур дотор болон ойр хавийн нуга газарт аяны шувууд хүрэлцэн ирсэн байна. Тэдгээр шувууд энд дүүлэн нисч, туйлаар эрх чөлөөтэй сэлгүүцэн зугаалж, долгио татсан нуур болон хөхөмдөг уудам тэнгэртэй харилцан уялдаж, боомтын хотын нэгэн үзэсгэлэнт үзэмж болсон байна.

Жил бүрийн 4-5-р сар бол аяны шувуудын нүүдэллэх ид улирал, тэдгээр аяны шувуудын аюулгүй байдлыг хамгаалж, тэдэнд амарч амьдрах тав тухтай газраар хангахын тулд Эрээн хотын Ойн цагдаагийн газар аяны шувуудыг хамгаалах тусгай үйл ажиллагаа өрнүүлэв. Аяны шувуудын тархаж байгаа чухал бүс, амьдарч үрждэг газар, нүүдэллэн нисэх нэвтрэх зам, бөөгнөрөн тархдаг чухал бүс, гол замыг туйлбартай шалгаж, шувууны урхи, тор зэрэг хууль бус багаж хэрэгслийг тэр даруйд нь устгаж, аяны шувуудын аюулгүй байдалд харшлах гэмтэй бүхнийг арилгаж, аяны шувуудын аюулгүй амьдрах орчныг баталлаа.

Одоогоор Хунт нуур нуга газрын цэцэрлэгт мөнгөлөг цахлай, цагаан элэгт, хуруут хун, анхидал, цэн тогоруу, бор нугас зэрэг аяны шувууд хүрэлцэн ирээд байна.




