Үүрийн гэгээ суларч, намрын хүйтэн салхи сэржигнэн, хол ойрын бараа бүрэг бараг болохын үед Баруун Үзэмчин хошууны Баянхошуу суурингийн Баянцагаан багийн Овоон ар гэдэг уулын амнаас машины дуу түржигнэсээр хөтөл таван хурдны зам өлгөн хурдаллаа.
Хадлангийн талбайгаа зорин яваа Т.Энхбат, Отгонцэцэг нар хүний өөрийн өвсөө хадаж дуусаад өөрийн өвсөө тээхээр явж байгаа нь энэ билээ.
Амьдралаа өөдөө татна гэж мэрийн чармайж яваа хоёр маань айл саахалтынхаа өвсийг хаддаг. Өнгөрсөн жил ганц машинтай байснаа хоёр өвс хадах машин худалдан авч, гурван машинаар ойр зэргэлдээ айлынхаа өвсийг хадаж эхлэв.
Отгонцэцэг үнээ тугалтай ойртсон бүсгүй хүн хаанаас машин унаатай оролдох билээ! Гэвч тэр нөхрийн хамт трактор машин барин, өвс хадаж чаддаг болсон ба машин унааг ч сэлбэн засдаг байна.
Нутаг бэлчээр багатай тэр хоёр хонио бусад айлтай нийлүүлэн оторт явж, намар болоход өвсний ажилд орно. Тэрээр энэ жил 333 га талбай өвс хадан 25000 юанийн орлого олсноос цэвэр орлого нь 15000 юаньд хүрчээ. Т.Энхбат:
- Одоо мал үнэ хүрэхгүй болж, зөвхөн малын ашиг орлогыг хараад болох юм биш. Тиймээс бид хоёр өвс хадах тээх зэрэг ажлыг хавсарган хийж орлогоо нэмэгдүүлж байгаа юм. Өдөрт хоёр удаа 300 гаруй буудал тээнэ гэв.
Залуу хос маань гал залуу насныхаа эр зоригийг хөвчлөн, хүнд бэрхшээлээс айхгүй, үйлдвэрлэл амьдралдаа шаламгайлж хөдөлмөрийн ариун хүчээр өрх гэрээ өөдлүүлж, чинээлэг амьдралынхаа алтан жолоог атгаж явна.
