Хятадын үндэсний телевизээр нэвтрүүлдэг Сар шинийн хамтарсан концертыг 30 гаруй жил тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд Хятад хүмүүсийн сар шинийн баярын дутагдаж болшгүй “Шинэ жилийн заншил” болсон байна. Жил бүрийн цагаан сарын концерт нь бүх Хятадын үзэгчдэд баялаг агуулгатай тоглолт хүргэхийн зэрэгцээ сүүлийн үеийн дэлгэцийн технологийг турших талбар болж, LED дэлгэц, графограммын төсөөлөл, AR технологи зэргийг бүгдийг сар шинийн тоглолтын тайзнаас харах боломжтой. 2019 оны сарын шинийн концерт нь Хятадын Төв Радио Телевиз байгуулагдсанаас хойших анхдугаар удаагийн сар шинийн концерт юм. 4K нарийвчилсан тодосгогчтойгоор шууд дамжуулж, тоглолтын бүх үйл явцад 5.1 дуу өсгөгч ашиглан, 5G-гээр дамжуулж, олон зүйлийн технологид шинэ дэвшилт хийх юм байна.
Эх сурвалжийн мэдээлснээр 2019 оны сар шинийн концертод 4K、5G、VR、AR、AI зэрэг олон талын технологийн шинэчлэл хийх бөгөөд анх удаа 4K өндөр үзүүлэлтээр шууд дамжуулж, урлаг ба шинжлэх ухаан технологийг нэн сайтар уялдуулах болно.
Бүх талын шинжлэх ухаан технологийн хөдөлгөх хүч ба технологийн инноваци бол энэ оны сар шинийн концертын хамгийн онцлог тал юм. Хятадын Төв Радио Телевизийн намын хэсгийн гишүүн Жян Вэнь Бо мэдээллийн хэрэгслээр хэлсэн үгэндээ:
- Сар шинийн технологийн баг хамт олон хамгийн сүүлийн үеийн технологи, тэргүүний тоног төхөөрөмжийг 2019 оны сар шинийн концертыг бичихэд ашиглахаар эрэлхийлж байгаа бөгөөд хамгийн шилдэг нэвтрүүлэг бүтээхийн тулд үйлчлэх болно гэсэн байна. Энэ оны сар шинийн концерт нь технологийн болон урлагийн шинэчлэлийг хүн төрөлхтний соёл урагт сайтар холбосон дэвшилт болох юм гэж мэдээллийн хэрэгслүүд үзэж байна.
