
Сүүлийн хэдэн хоногт бөөгнөрсөн хэлбэрийн цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд Бээжин хотын Чаоян дүүрэг "Чухал шаардлагагүй бол нааш цааш зорчихгүй байх" шаардлагын дагуу нийгмийн үйл ажиллагаа, цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажил, иргэдийн наад захын амьдралыг хангахын зэрэгцээ Чаоянд ажиллаж, амьдарч буй хүмүүсийг гэртээ ажиллахыг уриалжээ. Хөл хөдөлгөөн ихтэй байдаг Бээжин хотын худалдааны хэсэг нь “нам тайван” болсон хэдий ч Чаоян дахь нуклейн хүчил илрүүлэх 1000 гаруй цэгийн цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, илрүүлэг шинжилгээ хийх олон ажилчид цаг тухайд нь ажиллаж, энэ нь цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих шийдэмгий, итгэлийг харуулсан юм.
Өнөөдөр Бээжингийн худалдааны төвийн гол бүсэд замын хөдөлгөөний урсгал болон хүмүүсийн урсгал мэдэгдэхүйц буурсан байна.
- Манай хорооллын ажилтнуудаас гэртээ ажиллахтай холбогдох мэдээллийг түрээслэгчийн WeChat группт цаг тухайд нь хуваалцаж, хүн бүр нааштай хариу өгсөн. Ихэвчлэн манай байранд 7000 орчим оффисын ажилтан байдаг бол одоогоор өдөр бүр ажилдаа явах хүний тоог 100 орчимд л хязгаарласан байна гэж Цайфү санхүүгийн төвийн үл хөдлөх хөрөнгийн менежер Ван Хаймин танилцуулсан. Гудамжны яг эсрэг талд байрлах Бээжингийн Хуаньчюү санхүүгийн төвд ихэвчлэн 11 мянга орчим оффисын ажилтан ажилладаг бол одоогоор өдөрт ажилдаа явах хүний тоог 350 орчмоор хязгаарлаж байна.

- Бид цар тахлын халдварын эсрэг хамгийн хатуу арга хэмжээг дагаж мөрдөөд зогсохгүй цахилгаан шатны “өл хүрэлцэх” товчлуур, халдваргүйжүүлэх төхөөрөмж гэх мэт цар тархалтын эсрэг ухаалаг арга хэмжээг ашиглаж хүмүүсийн аюулгүй байдлыг үр дүнтэй хамгаалж байна гэж Бээжингийн Хуаньчюү санхүүгийн төвийн өмчийн удирдлагын төвийн ерөнхий менежер Лю Шюфэн танилцуулав.
Ху Жялүө гудамжинд байрлах нуклейн хүчлийн шинжилгээ хийх цэгийн ажилтнууд шинжилгээ өгөхөөр ирсэн иргэдийг эмх цэгцтэй удирдан чиглүүлж, үе үе аюулгүй зайтай байхыг сануулж байна. Өнөөдрийн байдлаар Чаоян дүүрэг нь нуклейн хүчлийн шинжилгээний 1516 цэг байгуулсан бөгөөд бүс нутгийн хэмжээнд нуклейн хүчлийн шинжилгээнд бүрэн хамрагдахын тулд олон мянган төрийн албан хаагчид болон эмнэлгийн ажилтнууд эдгээр газруудад завгүй ажиллаж байна.
