Хог ангилах шинжлэх ухааны музей нээгдлээ
2023-10-11 16:13
Хог ангилах шинжлэх ухааны музей Хөххотод нээгдлээ.

Хог ангилах шинжлэх ухааны музей 10-р сарын 11-ний өдөр Хөххотод нээгдлээ. Хог ангилах шинжлэх ухааны музей нь "Эрүүл ахуйн түүхэн өөрчлөлт", "Гайхамшигт хог ангилах", "Байгаль орчныг хамгаалах гар хийц", "Илүү сайхан дэлхийн төлөө хог ангилах" зэрэг хэдэн хэсэгт хуваагдаж, шинжлэх ухааны боловсрол, хөгжилтэй харилцан үйлчлэл, байгаль орчныг хамгаалах гар хийцийн үзүүлэн зэргийг нэгтгэжээ. Уг арга хэмжээний зорилго нь экологийн соёл иргэншлийн үзэл баримтлалыг түгээх, иргэдийн дунд байгаль орчныг хамгаалах мэдлэгийг нэмэгдүүлэхэд байгаа юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх
