Зам тээврийн яамны 22-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, энэ оны 01-р сараас 10-р сар хүртэл Хятад улс авто зам, усан замын тээврийн салбарт 2466.5 тэрбум юанийн үндсэн хөрөнгө оруулалт хийж, өнгөрсөн оны мөн үеэс 9.5 хувиар нэмэгдсэн байна.
Тодруулбал, 01-р сараас 10-р сар хүртэл авто замд 2336.9 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.6 хувиар өссөн бол, гол мөрөнд 63.4 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.2 хувиар өсжээ. Далайд оруулсан хөрөгнгө оруулалт 65.2 тэрбум юань болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.2 хувиар өссөн байна.
Боомтын ачаа тээвэрлэлтийн хэмжээ эерэг өсөлттэй болов. 01-р сараас 10-р сар хүртэл үндэсний боомтууд 12.93 тэрбум тонн ачаа тээвэрлэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.5 хувиар өссөн бол чингэлэг тээвэрлэх хүчин чадал 240 сая TEU болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.0 хувиар өсөв.
Усан замын ачаа тээврийн хэмжээ эерэг өсөлттэй болжээ. 01-р сараас 10-р сар хүртэл Хятад улсын усан замын ачаа тээврийн хэмжээ 7.04 тэрбум тонн болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.8 хувиар өсөж, усан замын ачаа эргэлт 9890.04 тэрбум тонн километр болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.5 хувиар өссөн байна.
