solongonews
Швейцарийг зорих Хятадын жуулчид нэмэгдэж байна
2017-01-14 11:02
Швейцарийг зорих Хятадын жуулчдын тоо Герман, АНУ, Их Британы дараа дөрөвдүгээрт орж байна.

Тоо баримтаас үзвэл, 2010 онд Швейцарийн зочид буудалд буусан Хятадын эх газрын жуулчид давхардсан тоогоор 477 мянга байсан бол 2016 оны эхний 10 сард давхардсан тоогоор 1 сая 114 мянгад хүрсэн байна. Энэ онд Швейцари улсад аялах жуулчдын тоо 5-10 хувиар нэмэгдэх бөгөөд ялангуяа Өвлийн Олимпийн боломжийг ашиглан, Швейцарийн цас мөсийг зорьж очих Хятадын жуулчид улам олон болох төлөвтэй байна гэж Хятадын Аялал Жуулчлалын газар төсөөлж байна.

Швейцарийг ярихаар Хятад улсын хүмүүс цаст уул, нуур, ой шугуйг боддог. Швейцарийн бүх нутаг зураг шиг үзэмжтэй, сэтгэлийг соронздон татдаг гэж Швейцарийн олон хотоор аялсан Гао овогт: - Швейцарийн тухай сэтгэгдлээ ярихад үзэмж нь маш сайхан, очсон газар бүхэндээ зүгээр л нэг зураг дарахад бүгд ил захидал мэт санагддаг. Швейцарийн нутгийг Герман хэлтэй, Франц хэлтэй нутаг гэж ангилдаг. Хамгийн өвөрмөц зүйл гэвэл баруун бүс нутаг нь Францын зан заншилтай, зүүн нутгийн Лауссани, Цюрих зэрэг нь Германд байгаатай адил санагддаг. Иймээс нэг улс хоёр өөр соёлтой гэсэн үг юм гэж ярьж байлаа.

Нээрэн Гао гуайн ярьсан шиг Хятад улстай адилгүй аялал жуулчлалын нөөц байдаг учраас Хятадын жуулчид Швейцарийг зорин очиж аялах нь улам нэмэгдэж байна. Кайса аялал жуулчлалын компанийн захирал Хү Хүй хэлэхдээ: - Тэнд өөрийн гэсэн уул ус, онгон байгальтай. Спортын аялал жуулчлалд сонирхолтой хүмүүст их тохиромжтой. Өнгө үзэмж гойд сайхан бөгөөд нуурын усыг нь шууд ууж болдог. Эндхийн явган аялал, марафон гүйлт, цанаар гулгах зэрэг нь жуулчдын сонирхлыг ихэд татдаг гэжээ.

Хятадын аялал жуулчлалын үндэсний газрын тоо баримтаар, одоо Хятад нь Швейцарийн жуулчин авах 4 дэх том эх үүсвэр зэх зээл болоод байна. Өнгөрсөн жилийн эхний 10 сард Хятадын жуулчин Швейцари улсад зочилсон тоо давхардсан тоогоор 1 сая 140 мянгад хүрсэн байна. Европ тив террорист халдлагын заналхийлэлд өртөх, визийн бодлогын өөрчлөлт зэргээс болж энэ тоо нь 2015 оны мөн үеэс 17.3 хувиар буурсан боловч 2014 оныхоос их байсан байна.

Одоо Хятад улс 2022 оны өвлийн олимпийг зохион байгуулахаар бэлтгэж байгаа учир цанаар гулгах аялал нь Хятадад газар авч байна. Швейцари улсад цанын бааз зэрэг баялаг их байгаа тул Хятадын жуулчдын сонирхлыг их татах болжээ. Швейцари улсад олон удаа цанаар гулгасан Хятадын жуулчин Жэн Жүньфэн саяхан хэвлэсэн Цанаар гулгах гарын авлага хэмээх Хятад улсын анхны номдоо Швейцарийн цанын баазын тухай их өндөр үнэлгээ өгсөн байдаг.

Тэрээр хэлэхдээ, Швейцари улс нь цанаар гулгах чухал газар гэдгээрээ дэлхийд нэртэй юм. Учир нь тэр нь Альфийн нурууны нөөц сайтай газарт байрлаж, өндөр намын зөрөө ихтэй, бараг хоёр мянган метр өндөр уулын оройгоос доошоо гулгахад бараг арван хэдэн км зайтай байдаг нь их сонирхолтой. Дотоодын цанын баазын хиймэл цасан замтай харьцуулахын аргагүй юм. Түүгээр ч барахгүй байгалийн цас унах хэмжээ нь их байдаг тул цас ихтэй, зузаан, гулгахад маш сайн байдаг гэжээ.

Швейцари ч өвлийн олимпийн наадмын боломжийг түшиглэн Хятадын зарим аялал жуулчлалын компанитай хамтран ажиллаж, тухайн нутгийнхаа цас мөсний аялал жуулчлалын нөөц баялгийг сурталчилж байна. Кайса аялал жуулчлалын компанийн ерөнхий захирал Хүхүй сэтгүүлчдэд хэлэхдээ, Швейцарийн үндэсний аялал жуулчлалын газар жуулчны компанитай хамтран, цанаар гулгахаар гол болгосон чөлөөт спортын төслийг хөгжүүлж, жуулчдын талархлыг хүлээж байна гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, тус орны хүмүүсийн спортод оролцох сонирхол болон Швейцарийн аялал жуулчлалын нөөц баялаг нь жуулчдыг татах сайн нөхцөл бүрэлдүүлжээ. Мөн Швейцарийн дэд бүтцийн бүтээн байгуулалт маш сайн болохоор жуулчдад аятай сайхан нөхцөл боломжийг хангажээ гэв.

Найруулагч: ..
Эх сурвалж : mongol.cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл