solongonews
Хятадын археологичид Шри-Ланкийн далайн чулууны үлдэгдэл илрүүллээ
2018-08-21 21:34
Хятадын археологичид Шри-Ланкийн далайн чулууны үлдэгдэл илрүүлсэн байна.

Археологийн малтлага хийж байгаа Шанхайн археологичид Хятад болон Шри-Ланкийн хамтарсан археологийн төсөл болох алекиттийн балгас дахь судалгаа шинжилгээ нь энэ сарын 10-наас эхэлж,  умард Сүн гүрний үеийн шаазангийн хэсгүүдийн үлдэгдэл олдсон байна.

Мөн төслийн Хятадын талын хариуцаж буй төлөөлөгч болох Шанхай музейн археологийн судалгааны газрын эрхлэгч Чэнь Же: - Хамтарсан  археологийн баг бараг 40 хоногийн судалгаа шинжилгээний ажил хийхээр төлөвлөж байна. Олдоод байгаа шаазан хэсгүүд нь тухайн үеийн далай дээрх худалдааны ажиллагаатай холбоотой юм. Энэхүү үлдэгдэл нь Хятад болон  Шри-Ланк хоёр орны харилцааны түүхэнд чухал байр суурьтай бөгөөд далайн торгоны замын худалдааны шугам ба худалдааны арга хэлбэрийг судлахад чухал болно. 

Энэ удаагийн хамтарсан малтлага нь Хятад болон  Шри-Ланк хоёр орон анх удаагаа хамтран археологийн ажиллагаа хийж байгаа төдийгүй Шанхайн музей болон Шри-Ланк төв соёлын сангийн хамтарсан төсөл аж.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл