solongonews
Вэньчуаний газар хөдлөлтийн арван жилийг дурсгав
2018-05-14 17:26
Вэньчуаний газар хөдлөлтийн арван жилийн ойг дурсгав

"05-р сарын 12”-ны Вэньчуаний газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аварсан 10 жилийн ойг дурсах ёслол 05-р сарын 12-ны 14 цаг 28 минутад Сьчуань мужийн Аба жөүгийн Вэньчуань сяний Иншю дунд суурингийн Шюенькэү сургуулийн газар хөдлөлтийн тууринд боллоо. 10 жилийн өмнөх газар хөдөлсөн цаг буюу 14 цаг 28 минутад эхэлсэн тус ёслолд нийгмийн олон салбарын хүмүүс оролцож, газар хөдлөлтийн гамшигт аз бусаар нас барсан ахан дүүс болон гамшгаас аврах үед золгүй тохиолоор амь үрэгдсэн дайчдаа дурсан санаж, ирээдүйгээ улам сайхан цогцлоох хүсэл зоригоо илэрхийлжээ.

Арван жилийн тэртээд Сьчуань мужийн Вэньчуань сяньд 8.0 баллын хүчтэй газар хөдөлж, эвдэх хүч нь 11-р зэрэглэлд хүрч, Хятадын дийлэнх нутаг, Азийн олон орон, бүс нутагт нөлөөлөн, ноцтой эвдэгдсэн газар 100 ам дөрвөлжин километрт хүрч, 70 мянга шахам хүн амиа алдан, 18 мянган хүн ор сураггүй болсон юм.

Арван жилийн дараах 05-р сарын 12-нд Вэньчуань сяний Шуанькэү дунд сургуулийн буурины хаалганд “Сьчуаны Вэньчуаний онц том газар хөдлөлтөд нас барсан ахан дүүсээ гүнээ эмгэнэн гашуудъя” гэсэн хар өнгөтэй бичээс нааж, гадаад дотоодын хэдэн зуун хүн цугларан, амьд цэцэг барьж, номхон зогсож, энэ газар хөдлөлтөд нас барсан ахан дүүс болон гамшигтай тэмцэх явцад амь биеэ үрэгдсэн дайчдад гашуудал илэрхийллээ.

14 цаг 28 минутад гашуудлын хөгжмийн дууны дунд олон салбарын хүмүүс жагсаж, бууринд амьд цэцэг өргөж байлаа. Буурины хажуугийн асар том цагийн самбарын баримал дээр газар хөдөлсөн тэр агшныг цагийн зүүгээр зааж сийлжээ.

Уг ажиллагаанд оролцсон Ин Шю сургуугийн дунд сургуулийн 8-р ангийн сурагч Ү Шин Юй 10 жилийн өмнөх тэр газар хөдлөлтөд азаар амьд үлдсэн хүүхэд юм. Газар хөдлөлтөд нурсан байшингийн нурангид дарагдсан тэднийг ардын чөлөөх арми аварч байсныг тэрээр өнөөдөр ч гэсэн тодоос тод санаж явна.. Тэрээр хэлэхдээ: "Хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хүмүүсээ би гашуудан дурсаж явдаг бөгөөд Ин Шю сууриныхаа өнөөдрийн хөгжилд баярлаж явдаг. 10 жил өнгөрон одлоо, бид тэрхүү хатуу бэрх цаг мөчийг туулж байсан, Ин Шю, Вэньчуань цаашид улам илүү хөгжих болно гэдэгт итгэж байна. Том болоод хол явж эрдэм сурч, эх нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах болно."

10 жилийн өмнөх хүчтэй газар хөдлөлтөд Ин Шю суурин хамгийн ноцтой өртөж, суурингийн 6566 иргэн газар хөдлөлтөд нас барж, дэд бүтэц бүрмөсөн эвдэгдсэн байв. Газар хөдлөлтийн дараа нам, төрөөс газар хөдлөлтөөс авран туслах өргөн цар хүрээтэй шуурхай арга хэмжээ авч, гамшгаас авран туслах гайхамшгийг бүтээсэн юм. 10 жилийн дараа хүчтэй газар хөдлөлтөд өртсөн гамшгийн бүсийг сэргээн байгуулж, Хятадын ард түмний гамшгаас авран туслах түүхэнд балрашгүй ул мөрөө үлдээсэн юм.

Сьчуань мужийн статистикийн газрын саяхан нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 10 жилийн турш гамшгийн бүсийн эдийн засгийн өсөлтийн хурд бусад муж хотуудын дундаж түвшнээс дээгүүр үзүүлэлттэй байна. Ноднин Сьчуань мужийн гамшигт ноцтой өртсөн 39 сяны ДНБ газар хөдлөлтөөс өмнөх хэмжээнээс 3.2 дахин нэмэгдэж, хот суурингийн хүн тутамд ногдох орлого нь газар хөдлөлтөөс өмнөх хэмжээнээс тус тус 2.8, 3.7 дахин нэмэгдсэн байна.

Гэр орныг нь сэргээн байгуулахын зэрэгцээ гамшигт өртсөн иргэдийг санаа сэтгэлийг эрүүлжүүлэх ажлыг хийсээр байна.. Тухайн газрын цөөн бус хүмүүс сайн дурын ажилтнаар элсэж, бусдад туслалцаа үзүүлэх болжээ. Сайн дурын ажилчны төлөөлөл Ин Шю суурины 63 настай Лю Пин хэлэхдээ, "Нас нөхөцсөн төрөл саднаа эргэн санагалзах бүр бид сайхан сэтгэлт хүмүүст талархаж явдаг. Улс орон, бүх Хятадын ард түмэн бидэнд туслан өнөөдрийн тогтвортой амьдралыг дахин олгосон. Нийт Хятадын ард түмэн бидэнд туслан амьжиргааны нөхцөл боломжийг сайхан болгосон. Бидний сэтгэл санааны шарх сорви илааршиж, амьдралдаа улам их итгэлтэй болсон. Бидний сайн дурынхан хэрэг дээрээ тэдгээр сайхан сэтгэлт хүмүүсээс авсан хайр халамжийг бусаддаа түгээж байгаа төдий юм"

Тэр аймшигт гамшгийг даван туулсан нь бидэнд оюун санааны асар их өв хөрөнгийг үлдээсэн юм. Цаашид хичээл зүтгэлтэй ажиллах нь тэрхүү онц их газар хөдлөлтөд амь насаа алдсан хүмүүсээ дурсан санагалзах хамгийн сайн арга хэлбэр болох ёстой гэж олон нийт үзэж байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл