Суданы Дарфурт илгээсэн Хятад улсын энхийг сахиулах хүчний 15-р ээлжийн 225 офицер дайчид НҮБ-ын "Энх тайвны хүндэтгэл одон"-гоор шагнуулж, НҮБ болон Африкийн холбооны арфурт суугаа тусгай төлөөлөгчийн урамшууллыг хүлээжээ.
Мөн өдөр болсон одон гардуулах ёслолын үеэр, Хятадын талын энхийг сахиулах хүчний командлах Ли Мэн шагнан урамшуулах бичгийг зарлан уншиж, энэ бол бидний ажлыг бүрэн үнэлж буй явдал юм гэжээ.
Ли Мэн танилцуулан хэлэхдээ, энхийг сахиулах үүргийн 20 сарын хугацаанд, Хятадын офицер дайчид НҮБ болон Африкийн холбооны Дарфурт суугаа тусгай төлөөлөгчийн Гло түр ажиллагааны баазын дэд бүтцийн байгуулалт, 10 лагерийг цэвэрлэн шилжүүлэх ажил, Фашерын супер баазын шинэчлэлт болон барилгын бусад ажлыг гүйцэтгэсэн байна. Ялангуяа цар тахал дэлгэрснээс хойш, халдвараас урьдчилан сэргийлэх байнгын нөхцөл байдалд ажлаа товлосон цагт биелүүлж, тусгай төлөөлөгчдийн өндөр үнэлгээг хүлээсэн гэжээ.
