solongonews
Оршин суугчдад үйлчлэх төв байгуулж ойрын занаас үйлчилж байна
2023-06-07 17:05
Эрээн хот оршин суугчдад үйлчлэх төв байгуулж ойрын занаас үйлчилж байна.

"Иргэдэд үйлчлэх төв нь манай байшингийн урд байрладаг. Тэнд хүмүүст биеийн шинжилгээ хийх, үсчин, кино үзэх гэх мэт үйлчилгээ үзүүлэх боломжтой нь оршин суугчдад ихээхэн тав тухыг бүрдүүлж, аз жаргалын мэдрэмжийг дээшлүүлдэг" хэмээн Эрээн хотын Улаан нийгэм дүүргийн иргэн Тянь Ли бахархалтай ярьж байв.

Эрээн хотын үйлчилгээний энэхүү төв нь Эрээн хотын хамгийн том гэр байшингийн бүсэд байрлах ба зурагт үзэх танхим, сайн дурынхны өртөө, өндөр настнуудад туслах өртөө, өөртөө үйлчлэх дэлгүүр, халамжийн өрөө, хичээлийн өрөө, уран гартай ээжүүдийн сургалтын танхим зэрэг үйлчилгээний газартай ажээ. Оршин суугчдад туслах үйлчилгээ үзүүлэх, эмчийн үнэ төлбөргүй зөвлөгөө, хичээлээс гадуурх ном унших, кино үзэх, гар урлал, шатар, картын үзвэр үйлчилгээ үзүүлэх боломжтой юм.

Сүүлийн жилүүдэд Эрээн хот намын зохион байгуулалтаар намын гишүүн, иргэдийг зохион уриалан төрөл бүрийн хэлбэрээр оршин суугчдад үйлчилж байна. Оршин суугчдын үүдэнд хүрч ойрын зайнаас үйлчилгээ үзүүлэн оршин суугчдын тав тухыг ханган ажилласнаар иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж байна.

Зохиогч: Жан Вэнь
Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл